Ливи улсад гарсан мөргөлдөөнийг дан цэргийн хүчээр зохицуулж болохгүй гэж НАТО эвслийн албан ёсны төлөөлөгч Оан Лунгеску өнөөдөр мэдэгдлээ. Энгийн номхон хүмүүст хүнд зэвсэг хэрэглэн халдаж буй этгээдүүдээс ливийн хүн амыг хамгаалах зорилготой байна гэж тэрээр онцлов. Эвслийн албан ёсны төлөөлөгчийн хэлснээр бол НАТО эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен  мөргөлдөөнийг улс төрийн арга замаар зохицуулах боломжийг эрэхийн тулд Катарт болох Ливийн асуудлаар холбоо барих хэсгийн уулзалтад оролцоно.