Японд тохиолдсон гай гамшиг энэ хавар оросын зарим оршин суугчдын сэтгэл санаанд нөлөөлж байна. Энэ нь хэвийн үзэгдэл хэмээн ОХУ-ын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны Сербскийн нэрэмжит  нийгэм, сэтгэл мэдрэлийн судлалын улсын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч анагаах ухааны доктор профессор Зураб Кекелизе үзэж байна. Хүмүүс телевизээр японы сүйрэлд хэлмэгдэгсдийг харж, өрөвдөн, цацрагаас эмээж байна гэж тэрээр сэтгүүлчдэд мэдээллээ. Ер нь архаг бүх өвчин хавар, намар сэдрэн даамжирдаг гэж профессор хэллээ. Сэтгэл мэдрэлийн өвчин ч тэдгээрийн дотор байна. Эмч бус жирийн хүмүүс ийм өвчний хүрээ хор уршгийг зөв төсөөлөхгүй байна. Дэлхийн дөрвөн оршин суугчийн нэг нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хийгээд хоёр хүний нэг нь «эрсдлийн бүлэг» гэгчэд багтаж байна.Зураб Кекелизе төвийнхөө  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтэд нийцсэн судалгааны дүнг баримтлан  хэлэхдээ 2020 он гэхэд сэтгэл гутрал зүрх судасны өвчний дараа орж хөдөлмөрийн чадвараа түр алдах 2 дахь шалтгаан болно гэв. Уйтгар гуниг нь зориг боломжийг үгүй болгож байна. Сэтгэл зүй, сэтгэл  мэдрэлийн  үндсийг заах  хичээл ерөнхий боловсролын дунд сургуулийн 3-р ангиас 10-р анги хүртэл орох ёстой гэж профессор Кекелизе үзэж байна. Тухайлбал нүүр батгатай болох шилжилтийн үе гарцаагүй улирч өнгөрнө.Энэ нь сэтгэлээр унах, бүр амиа хорлохыг оролдох шалтгаан болох ёсгүй гэдгийг өсвөр насны хүүхэд  мэдэж байх ёстой. Насанд хүрэгсэд өөрсдийн сэтгэл санаа, мэдрэлийн онцлогийг мэдсэнээр «санамсаргүй» үйлдэх гэмт хэрэг ба амиа хорлох гэсэн  оролдлогыг гуравны нэгээр багасгаж болно.2005 онд Орос улс 100 мянган хүн дутамд ногдох амиа хорлогсодын тоо хэмжээгээр дэлхийд 2-р байр эзлэсэн бол 2010 онд төр засаг, эмч нарын авсан арга хэмжээнүүдийн  ачаар 5-р байр эзлэснийг профессор Кекелизе дашрамд мэдээллээ.  Японы гай гамшиг гол төлөв Алс Дорнодын оршин суугчдын сэтэл санаанд нөлөөлсөн. Тэнд йод бүхий бэлдмэл, цацрагийн хэмжүүр, амны хаалт, улаан дарс их хэмжээгээр худалдан авч байна. Одоогоор түгшүүрийн түвшин хаврын дундаж үзүүлэлтээс хэтрээгүй. Хэтрэвэл эмч нар зохих арга хэмжээ авна гэж Зураб Кекелизе  хэлээд «Мэдээжээр бид бэлэн байна. Жишээ нь Владивостокоос биднийг дуудвал очно. Аюулаас эмээж буй хүний зан байдлыг мэдэх ёстой орон нутгийн бүх эмч, сэтгэл зүйч, багш нарыг сургана. Бид цацраг төдийгүй газар хөдлөлт, цунами болон айдас хүргэмээр өөр гамшгийн талаар ч өгүүлнэ. Бүх мэдээ баримтаас харахад одоохондоо Алс Дорнодын байдал  тайван хэвээр байна» гэв. Сэтгүүлчид профессорт нэлээд олон асуулт тавьжээ. Кекелизе  эдгээр асуултад  нэг цагийн турш хариулав. Анхаарлын төвлөрөл цагийн хатуу хязгаартай. 1 цаг 30 мин-хоёр цаг эрчимтэй ажиллаад завсарлах хэрэгтэй. Ухаантай ажилтан дарга дээрээ үдийн хоолны дараа очдог. 1-рт дарга хоолны дараа нэлээд зөөлөн хандлагатай болдог. 2-рт үдээс хойш анхаарлын төвлөрөл сулардаг. Иймээс хоол идэж цадсан даргад хариултын 2-3 хувилбарыг санал болгох хэрэгтэй. Дарга танд тустай нэгэн хувилбарыг сонгон авч болзошгүй.  Профессор Кекелизе  оросын нийгэм илүү түрэмгий болсон уу гэсэн асуултад хариулахдаа үгүй тийм биш.Тэр ч байтугай оросын иргэд илүү тэсвэр тэвчээртэй болж, өөрийн сэтгэл зүйд илүү анхааралтай хандах болсон. Түүнээс гадна нийгэм  хувь хүний нэгэн адил биеэ хамгаалах төрөлх авьяастай гэсэн юм. Профессорын ярьснаар бол сүүлийн жилүүдэд Калининградаас Владивосток хүртэл оросын бүх замд «нааштай заншил» тогтсон . Жолооч зам тавьсан хүнд талархан, өөрөө санамсаргүй саад учруулсан тохиололд уучлал гүйж дохиогоо дуугаргадаг. Энэ нь сэтгэл зүйчийн хувьд нэн чухал үзэгдэл юм. Талархах буюу уучлал гуйж чадах ард түмэн ямар ч өвчин гамшгийг давж чадна гэж профессор Кекелизе хэллээ.