Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев бүх нийтийн энх тайван, хөгжлийн төлөө сансарт олон улсын хэмжээнд хамтран ажиллах нь зайлшгүй чухлыг тэмдэглэв. Төрийн тэргүүн НҮБ-ын ЕА-ийн 65-р чуулганы Юрий Гагарины сансрын нислэгийн 50 жилийн ойд зориулсан хуралдаанд оролцогчдод мэндчилгээ явуулсан тухай Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээллээ. Өчигдөр НҮБ-ын ЕА 4-р сарын 12-ны өдрийг хүн сансарт ниссэн Олон улсын өдөр хэмээн зарлав. «Манай иргэн 1961 оны 4-р сарын 12-нд сансрын уудмыг эзэмших зорилгоор анхны ба шийдвэрлэгч алхам хийснээр Орос улс бахархаж байна. Түүний түүхэн нислэг хүн төрөлхөтний түүхэнд шинэ хуудасыг нээсэн» гэж мэндчилгээнд өгүүлжээ. Олон улсын нээлттэй үр бүтээлтэй хамтын ажиллагаа сансарт өргөжиж байна гэж Дмитрий Медведев онцлов.