Стратегийн давшилтын зэвсэгийн шинэ гэрээ нь цөмийн зэвсэггүй дэлхийн замын эхлэл болж болох юм.  Оросын болон америкийн шинжээчид энэхүү түүхэн баримт бичиг батлагдсаны нэг жилийн ойн босгон дээр  ийнхүү тайлбарлаж байна. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, АНУ- ын ерөнхийлөгч Барак Обама нар 2010 оны 4-р сарын 8- нд Прага хотод уг баримт бичигт гарын үсэг зурсан юм. Шинэ гэрээгээр хоёр тал стратегийн хүчний тухай мэдээллүүдээ байнга солилцож, бие биедээ бүрэлдэхүүний өөрчлөлт болон бүтэц , байршилыг цаг тухайд нь мэдээлж байх юм. Түүнчлэн албан ёсны мэдээлэл солилцохын зэрэгцээ СДЗ-3-р гэрээгээр  эсрэг талын стратегийн зэвсэгт газар дээр нь   шалгалт явуулах эрхтэй аж.  Ингэхдээ ийм хяналтыг СДЗ-1 гэрээнээс ялгаатай болгосон нь хяналтын тоо харьцангуй  багассан аж. 2011 оны 2-р сарын 5 нд болсон батламжийг солилцсоноос хойш  45 хоногийн дараа  хоёр тал анх удаа батламжийг харилцан солилцох ёстой аж. Гэсэн хэдий ч уг мэдээллийг Америкийн Цөмийн аюулгүй байдлыг бууруулах төв оросын талд 3-р сарын 20 –нд дамжуулсан байна. 3-р сарын 22 нд Оросын Үндэсний цөмийн аюулгүй байдлыг багасгах төв мэдээллийг илгээжээ. Түүнчлэн байршилын газруудаар анхны хяналтын шалгалтууд ч болсон аж. 3-р сарын 18-нд америкчууд  оросын мэргэжилтнүүдэд Дэвис- Монтан дахь цэргийн бааздаа хүнд бөмбөгдөгч В-1 В-г дэлгэн харуулсан юм.Эдгээр онгоцнууд нь цөмийн стратегийн зөөгчөөр тооцогдохоо больсон бөгөөд, оросын тал нь бөмбөгдөгч онгоцыг цөмийн бус төхөөрөмжөөр дахин тоноглосонтой  ёс төдий танилцсан нь СДЗ-3 гэрээний дагуу  түүнийг стратегийн зөөгчийн нэрсийн жагсаалтаас хасах болсон учрааас тэр юм. Нөгөөтэйгүүр Орос улс хамгийн сүүлийн үеийн тив алгасагч  РС -24 “Ярс” толгой нь салдаг баллистик  пуужинг америкчуудад үзүүлж танилцуулсан юм. Москва, Вашингтоны үйл ажиллагааг ажиглаж байхад уг гэрээ нь хоёр талд үнэхээр ач холбогдолтой байх аж.  Тухайлбал, АНУ ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  Батлан Хамгаалах бодлогыг хариуцсан захирал асан  Стивен Андерсены үзэж байгаагаар СДЗ-3 Гэрээ ёсоор “дэлхий  цөмийн зэвсэггүй  болж байгаа нь ойлгомжтой. Одоо энэ нь  жинхэн бодит боломжтой боллоо” гэв.  Оросын  ШУА  Олон улсын эдийн засаг, харилцааны их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Дворкин үүнтэй санал нэг байгаа аж. Шинжээчийн  үзэж буйгаар цөмийн зэсвэггүй алхмыг хийчихсэн бөгөөд шинэ гэрээ байгуулахгүйгээр  зэвсгийг хорогдуулах тухай ярих боломж үгүй байсан юм гэв. Харин энэ асуудалд АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захидал нилээд хүлээцтэй байгаа бололтой.  Бүх талууд  зэвсгийг хорогдуулахад болгоомжтой хандацгааж байна гэж Павел Золотарев үзэж байна. «Цөмийн зэвсгийг бүр мөсөн устгах цаашдын үйл ажиллагааны тухайд гэвэл энэ нь маш холын зорилго. Одоогоор  харин  өйрын ирээдүйн асуудлыг тавьж болох байна. Орос улс, АНУ хоёрын энэхүү гэрээ нь сүүлийнх биш байгаасай. Үүнд  ихэнх зүйл нь хоёр тал пуужингаас хамгаалах системийн талаар хэрхэн яаж  буулт хийхээс л шалтгаална.  ПДХ систем нь нэг талын ашгийг эс хамгаалах бол, цаашид энэ асуудал яригдана гэсэн үг.  Хэрэв буулт хийхгүй, дундын шийдвэр гаргаж чадахгүй аваас энэхүү гэрээ нь сүүлчийнх байж ч болох юм» гэж Павел Золотарев тэмдэглэлээ. Гэсэн хэдий ч эхлэл нь тавигдсан байгаа.  Гэрээнй дагуу батламж бичиг солилцсноос хойш   60 хоногийн дараа бүрэн дүүрэн хяналтын ажиллагааг эхлэж болох юм. Тиймээс шинжээчдийн  анхны харилцан айлчлал нь дөрөвдүгээр сард эхэлнэ. Энэ нь СДЗ –3 гэрээ хүчин төгөлдөр болж байна гэсэн үг юм. Шинжээчид нэг зүйл дээр санал нийлж байна. Энэ нь стратегийн тогтвортой байдалд төдийгүй орос-америкийн харилцааны уур амьсгалд эерэг нөлөөтэй юм.