АНУ-ын  хөдөлгөөнгүй  болгосон ливийн активийн хэмжээ өнөөдөр 34 тэрбум долларт хүрээд байна. Энэ тухай АНУ-ын сангийн орлогч сайдын үүрэг гүйцэтгэгч  Дэвид Коэн мэдэгдэл хийв. 2-р сарын сүүлчээр ерөнхийлөгч Барак  Обамагийн Муаммар Каддафийн талаар болон түүний ах дуу, ойр дотны хүрээний хүмүүсийн банкны хадгаламжуудыг хөлдөөсөн билээ. Америкийн удирдагчийн санаачилгаар авсан санхүүгийн энэхүү арга хэмжээ нь ливийн ард түмний энэхүү өмчийг гадны санхүүгийн халдлагаас хамгаалж байгаа юм.