Иракийн хүн амын дунд түгшүүрийн урьдчилсан нөхцөл бий болжээ. Ийм дүгнэлтийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун НҮБ-ын АЗ-ийн хуралд бэлтгэсэн илтгэлдээ тэмдэглэжээ. Баримт бичигт энгийн ард түмний жагсаал цуглааныг тарааж, оролцогчдыг баривчлахыг таслан зогсоон, хүн ардынхаа хүсэл зорилгод нийцүүлэн шинэчлэлүүдийг хийхийг албан ёсны Багдад уриалсан байна. Пан Ги Мун нь иракийн аюйлгүй байдлын хүчнийхэн энгийн ардуудын эсэргүүцлийн жагсаалыг хөөн тарааж байх үедээ хүч хэрэглэж байснаас хүмүүсийн амь нас эрсэдсэн гэдэг дээр онцгой анхаарлаа хандуулав. 2-р сард тус улсад болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаал нь 2011 онд Арабын бүх ертөнцийг хамарсан эсэргүүцлийн авилга ажилгүйдэлтэй тэмцэх уриан дор болсон юм.