Сибирийн тэргүүлэх зэргийн нэгэн их сургууль дээр эмнэлгийн  хосгүй төхөөрөмж боловсруулжээ. Энэхүү төхөөрөмж нь хавдрын өвчинг эрт үед нь оношлох боломж олгодог юм. Бүх оросын   өндөр технологийн шинэтгэлийн залуучуудын төсөл шалгаруулах уралдаанд шилдэг бүтээлээр шалгарч, улмаар төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг авахаар болсон юм. Одоохондоо энэ нь загвар юм.  Гадна талаасаа тэр яг  хэт авианы төхөөрөмж шиг л харагдах аж. Гэхдээ шал өөр физикийн зарчмууд дээр ажилдаг. Бүтцийн бүдүүвчинд хүний биетэй холбоо тогтоох тусгай антенн  болон  тэдгээр мэдээллийг боловсруулах багаж ордог аж. Одоо  байгаа хавдрын өвчинг оношлох аргуудтай харьцуулахад их давуу талууд бий гэж уг төхөөрөмжийг   зохион бүтээсэн, Томскийн удирдлагын систем  радиоэлектроникийн  их сургуулийн  аспирант Антон Убайчин тайлбарлаж байна. «Одоо байгаа аргууд, тухайлбал, гэрэлд харах, хэт авианы төхөөрөмж нь эд эсийн бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд л илрүүлэх чадвартай. Харин манай давуу талуудын нэг бол өвчний  хавдрын байдалд шилжих тэр үед илрүүлж чадах юм. Бас нэгэн  онцлог бол  энэ нь хүний биед ямарч мэс ажиллагаа хийхгүйгээр тогтохгуй  биеийн  дотоод бүтцэд ч цацраг хүрэхгүй аж. Хүний биеийн цахилгаан соронзон гэрэлтүүлгийг бид мэдээллийн заалт болгон судлаж байна» гэж Антон Убайчин хэллээ. Оношилгоо нь хүний биеийн дотор халууныг тодорхойлох замаар явагддаг. Үүний өмнө зөвхөн гадна халууныг хэмжиж болно, энэ нь бидний хэрэглэдэг халууны шилээр үздэг гэсэн үг. Гэхдээ хавдрын эд эс нь  эрүүл эд эснээс илүү энерги авч, илүү дулаан гаргадаг болохыг тогтоожээ. Цахилгаан соронзон гэрлийн төрөлд орох энэхүү дулааныг  эрдэмтний энэхүү төхөөрөмж илрүүлэх аж. Хавдар бүрэлдээгүй байхад , зарим нэгэн эд эсийн хэсгүүд илүүдсэн дулаанаа гадагшлуулж түүгээрээ дохио өгдөг байна гэж Томсскийн удирдлагын систем  радиоэлектроникийн  их сургуулийн проректорын орлогч Николай Малютин ярьж байна. «Гол чанар нь  радиофизикд гардагийн нэгэн адил   идэвхгүй  цацрагийг  байршуулах аргуудад л оршиж байгаа юм. Гэхдээ бичил электроникийн прогрессийг бол зогсоох ямар ч арга үгүй л дээ. Өнөөдөр техникийн шинэ боломжууд гарч байна, тийм учраас  идэвхгүй цацрагийн салбарт шинэ элементийн баазыг суулгах бүтээлийн тухай энд яригдаж байна. Мэдээж хэрэг, энэхүү төхөөрөмжийг олон тоогоор үйлдвэрлэх тухай  ярих нь хол байна, гэхдээ ийм зүйлийг зохион бүтээнэ гэдэг нь олзуурхууштай, баярлууштай юм. Тэр тусмаа үүнийг зохион бүтээсэн хүн нь манай аспирант» гэж Николай Малютин тэмдэглэлээ. Өөрийн зохион бүтэээсэн зүйлээ залуу эрдэмтэн Томскийн  удирдлагын систем  радиоэлектроникийн их сургуулийн оюутны  зохион бүтээх товчооны бааз суурин дээр бүтээсэн юм. Николай Малютины ярьснаар тус их сургууль дээр дээд сургуулиудыг ойртуулах  холбох шинэтгэлийн санаа хэрэгжиж байгаа аж. Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хамтарсан байгууллагуудын цогцолбор төслүүдийн хэрэгжилт явагдаж байна. Ийм хамтын ажиллагааны дүнд хавдрын оношилгооны шинэ төхөөхрөмж гарах боломжтой болж байна.  Тэдэнд “Хавдрын өвчинг эхний шатанд оношилох радиометрийн  систем” нэртэй патент олгожээ. Ер нь Сибирь оросын болон дэлхийн шинжлэх ухаанд багагүй хувь нэмэр оруулж байгаа. Оросын ШУА-ийн  Сибирийн салбар нь жилд 300-400 шинэ бүтээл бүртгүүлдэг. Тэдний ихэнх нь дэлхийд хосгүй бүтээл байдаг. Тухайлбал, омскийн эрдэмтэд анх удаа хорт хавдар өвчинг шингэн азотоор эмчилж эхэлсэн бөгөөд одоо «мөсөн мэс засал» нь ихэнх оросын болон гадаадын эмнэлгүүдэд өргөн хэрэгжиж байна. Новосибирскийн физикүүд рентген эмчилгээний үеэр гэрэлтүүлгийг арав дахин багасгаж чаджээ. Энэ нээлтийн үр дүнд гадаадын бүтээлээс  давуу чанартай  онгоцны зорчигчдод үзлэг хийдэг сканер бий болсон юм.  Зохион бүтээгчид  өөрсдийн бүтээлээ: энгийн, найдвартай, яг л Калашниковын автомат шиг гэж хөөрөлдөцгөөнө. Сибирийн эрдэмтэдийн бүтээл болох дархлаа хомсдолын өвчнийг эмчлэх мөнгөний хольцтой бэлдмэл ач тусаа өгч эхэлснээс  гадна бусад олон арван бүтээлүүдийг дурьдаж болох юм.