Олон улсын олимпийн хорооноос спортын шинэ төрлийг өвлийн Олимпийн хөтөлбөрт багтаав. 2014 онд Сочид болох өвлийн Олимпийн хөтөлбөрийн дагуу эмэгтэйчүүдийн трамплинаас  харайлт, фристайлын хаф-пайп, биатлоны хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйгээс бүрэлдсэн холимог багийн буухиа, багийн уран гулгалт, багийн чарганы буухиа  уралдаан зэрэг спортын төрлөөр анх удаа өрслөдөнө. Олимпийн хөтөлбөрт  багтах спортын төрлийг нэмэгдүүлэхийн төлөө эмэгтэйчүүдийн тэмцэл мэдэгдэхүйц үр дүнд хүрч байна. Эмэгтэйчүүдийн хоккей Олимпийн салшгүй нэг хэсэг болж, үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ тоог ч нэмэгдүүлэв. Одоо трамплинаас  харайлтын төрлийг батлажээ. Сочийн Олимпид оролцож өрсөлдөхийн төлөөх трамплинаас  харайлтийн эмэгтэйчүүдийн тэмцэл нэлээд хүнд болсон. Тэд бүр Канадын Дээд шүүхэнд ханджээ. Эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй байх хүсэлт эмэгтэйчүүд тавьжээ. Эрэгтэйчүүд хэдийнэ  олимпийн хөтөлбөрийн дагуу трамплинаас  харайж ирсэн. Канадын дээд шүүх тэдний хүсэлтийг биелүүлээгүй хийгээд эмэгтэйчүүдийн трамплинаас  харалтын  төрлийг Ванкуверт болсон Олимпийн хөтөлбөрт багтаахаас татгалзав. Шүүхэнд дахин хандахаас сэрэмжлэхийн тулд Лондонд Олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэх хорооны хуралдаанаас спортын мөн төрлийг Сочийн Олимпийн хөтөлбөрт багтаав. Оросын эмэгтэйчүүд трамплинаас  харалтын төрлөөр  дэлхийн аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнд тэргүүн байр эзлээгүй. Гэвч спортын мөн төрөл сонирхол татаж байна. Хамгийн гол нь мөн төрлөөр хичээллэх залуу үеийнхнийг бойжуулж байна. Тухайлбал 12 настай Александра Кустова улсын аврага шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн байна. Трамплинаас  харайлтын төрөл Орост  дөнгөж хөгжиж эхлэсэн бол  Олон улсын олимпийн хорооноос Олимпийн хөтөлбөрт багтаасан өөр төрлөөр оросын тамирчид нэлээд их амжилт гаргасан гэж синхрон сэлэлтийн олимпийн гурван удаагийн аврага Оросын Олимпийн хорооны ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Мария Кисилёва тэмдэглэн хэлээд «Олимпийн хөтөлбөрт спортын эдгээр төрлийг нэмж оруулах асуудлыг  нэлээд удаан авч үзэж хэлэлцсэн. Оросын шигшээ баг ийм зарим төрлөөр Сочийн Олимпийн медаль хүртэх бололтой. Энэ нь Олимпийг зохион явуулах улс оронд нэн чухал юм. Нэмж оруулсан спортын төрлийн тэмцээн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд ирэх үзэгч, хөгжөөн дэмжигчдийн тоог нэмэгдүүлж, манай шигшээ багийн санд медаль авчирнэ гэж  найдаж байна» гэв. Өвлийн олимпийн хөтөлбөрт багтсан шинэ төрлүүдээс фристайлын хаф-пайп сонин байна. Хаф-пап англи хэлнээс орчуулвал-«хагас хоолой» гэсэн үг юм. Ийм цаст хоолой гэгчэд тамирчны үзүүлэх янз янзын хөдөлгөөн, харайлтыг шүүгчид үнэлнэ. Хаф-пайп бол юуны түрүүнд залуучуудын сонирхож байгаа спортын шинэ төрөл билээ.Ингээд 2010 онд Ванкуверт болсон урьдын 86 багц медалийн төлөө өрсөлдөсөн өвлийн Олимпийг бодоход Сочийн Олимпийн дүнгээр олимпийн аврагууд наанадаж зургаагаар нэмэгдэхнээ. 2014 оны Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн жагсаалт бүрэн төгс биш байна.Хэд хэдэн төрлийг нэмэх асуудлыг  авч үзэж хэлэлцэж байна. Олон улсын олимпийн хороо шинжээчид болон Сочийн Олимпийн зохицуулах хорооны гишүүдийн саналыг сонирхож байна. Тэд 5-р сарын эхээр тайлагнах бололтой. 6-р сард Олон улсын олимпийн хорооны хуралдаан дээр 2014 онд Сочид болох өвлийн Олимпийн хөтөлбөрийг бүрэн төгс зарлан мэдээлнэ.