Палестиний радикал ХАМАС хөдөлөгөөний төлөөлөгчид гал түр зогсоох болсон тухайгаа мэдэгдэв. 4-р сарын 8-ны шөнө эвлэрэлийн ажиллагаа болов. Хир удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн хоёр долоо хоног Газын зурваст байдал нилээд хүндэрсэн байсан юм. 4-р сарын 7-нд ХАМАС-ын цэргүүд танкийн эсрэг пуужингаар израилийн сургуулийн автобусыг буудсаны улмаас хоёр хүн шархаджээ. Орон нутгийн эмч нарын яриагаар  Израилиас Газын зурвасд хариу цохилт өгөх явцад дөрвөн палестин хүн үрэгдэж, 30 гаруй хүн шархаджээ. Өнгөрсөн 3 -р сар нь 2009 оноос хойш  Израилиас  Газын зурвасд хийж байгаа цохилтын хамгийн цус асгаруулсан нь байв.   Зөвхөн долоо хоногийн дотор израилийн буудлагад энгийн номхон 10 палестин хүн өртсөний дотор хүүхдүүд ч байжээ. Харин энэ хугацаанд Газын зурвасын цэргүүд Израиль руу 80 гаруй пуужин харваж , Израилийн нутгийн зарим газрыг минжүүлжээ.