Японы зүүн-хойд хэсэгт 7,4 баллын хүчтэй  газар хөдлөж доод тал нь 132 хүн шархаджээ. Энэ тухай үндэсний цагдаагийн удирдах газраас мэдээлсэн байна. Шинэ газар хөдлөлт нь их хэмжээний гал түймэр дагуулж,  хий дамжуулах системд нилээд гэмтэл  учруулжээ. Гэрэл цахилгаан тасарсан байна. Японы зүүн-хойд хэсэгт нийтдээ 3 сая гаруй байшин гэрэл цахилгаангүй үлдэжээ. Уг газар хөдлөлт нь тус улсын нилээд хэдэн АЦС дээр цахилгаан саатал учруулсан боловч энэ нь осолд хүргээгүй байна. “Фукусима-1” АЦС нь шинэ гэмтэл аваагүй аж. Сүүлийн газар хөдлөлт нь 3-р сарын 11- нээс хойш тус улсад гарсан газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэй нь байв.