Орос улс сансрын нислэгийнхээ тоогоор тэргүүлж болохоор байна. Энэ тухай ерөнхий сайд Владимир Путин оросын сансрын хөгжлийн ирээдүйн сэдвэр болсон хуралдаан дээр тэмдэглэв. Түүний ярьснаар Орос улс нь дэлхийн сансрын нислэгийн 40 хувийг хангаж байгаа бөгөөд, ойрын ирээдүйд дэлхийн сансрын нислэгүүдийн хоёрын нэгийг хөөргөж чадах аж. Ингэхдээ Путин Орос улс нь “сансрын зөөгч” үүргээр хязгаарлагдах бодолгүй байна гэж тэмдэглэв. Дэлхийн сансрын зах зээл дээр 200 тэр бум доллараар үнэлэгдэх  Орос улсын оролцоог өргөжүүлэх нь зүйтэй юм гэв. Ирээдүйтэй чиглэлүүдийн дотор сансрын телекоммуникацын холбоо, байгалийн нөөцийг тандан судлах, цаг уурын урьдчилсан мэдээ болон байрлал тодорхойлох , экологийн хяналтын ажлууд зэрэг оржээ.