1961 оны 4-р сарын 12-ны өдөр. Агуу их улсын  жирийн нэг өдөр. Гэнэт 9 цаг 40 минутад бүх радио нэвтрүүлгүүдээ нэгэн зэрэг зогсоож , ТАСС- ын албан мэдээг унших ажээ.  « ЗХУ- д анх удаа сансрын тойрог замд “Восток” сансрын  хөлгөөр хүн нислээ»... Улс орон  даяар  Юрий Гагарины нэрийг ийнхүү сонслоо. Анх удаа сансарт  хүн ниссэн тухай, улмаар  эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирсэн тухай мэдээ дэлхий дахиныг хэдхэн хоромын дотор донсолгов. Энэ мэдээ хүмүүсд хэмжээлшгүй их баяр баясгалан авчирлаа. Энэ сайхан мэдээ монголын тал нутагт ч нэгэн адил хүрсэн билээ. Өнөөдрийн 60 насанд дөхөж буй тэдгээр хүмүүс Юрий Гагарины нислэгийн тухай сонсож байсан тэр мөчийг яахан мартах билээ. Энэхүү  дурсамж бодлоо Монгол улсын анхны сансрын нисгэгч, дэлхийн 101 дэхь сансрын нисгэгч ЗХУ-ын Баатар, МУ-ын Баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа ийнхүү санан дурсахдаа  «Юрий Гагарины  ниссэн тэр өдрийг би маш сайн санаж байна. Заримдаа тэр өдрийг би маш нарийн санадаг. Энэ нь миний хүүхэд насны хамгийн тод дурсамж  байж ч болох юм. Тэр үед би 13 настай байсан.  Тавдугаар ангид сурч байлаа. Сургуулийн хичээл дууссан, хүүхдүүд хараахан тарж яваагүй үе байлаа. Гэнэт яг сургуулийн гадаа шонгийн модноос өлгөөтэй байдаг цагаан хоолойгоор шуурхай мэдээ дамжуулж байна. Анхаараарай, анхаараарай гээд л... Тэгээд бид анх дуаа сансарт хүн ниссэн гэж мэдээ сонсдог юм байна. Тэр хүн ЗХУ-ын иргэн Юрий Гагарин. Болж буй бүх үйл явдлыг бидэнд дараа нь манай багш тайлбарлаж өгч байсан. Энэ бол бидний хувьд үлгэр л байлаа. Тэр үед би хэзээ нэгэн цагт сансарт нисч, Гагарины үйл хэргийг үргэлжлүүлнэ  гэж зүүдлээ ч үгүй явж байлаа даа» гэлээ. 3- р сарын 30 нд Монгол улсад монгол хүн сансарт нисээний түүхэн 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм. Энэ арга хэмжээнд ЗХУ-ын, ОХУ-ын олон алдартай  сансрын баатрууд -  зөвлөлт-монголын хамтарсан сансрын нислэгийн багийн ахлагч  Владимир Жанибеков , Коваленок, Горбатко, Ляхов  нар уг арга хэмжээнд уригдан оролцсон юм. Энэ өдрүүдэд  Монгол улсад  анх хүн сансарт нисээний 50 жилийн ойг тэмдэглэж байна.