Өнөөг хүртэл 4-р сарын 12-ны өдрийг Орос улсад  Сансрын нислэгийн өдөр гэж тэмдэглэж ирсэн түүхтэй.  Харин сансарт анх хүн ниссэний түүхт   50 жилийн ойг дэлхий нийтээрээ тэмдэглэх саналыг  Орос улс олон улсын хэмжээнд тавьсан юм. Уг санаачилгыг НҮБ дэмжсэн юм. Тогтоолын төслийг  дэлхийн 40 гаруй орон хамтран санаачилсан юм гэж “Оросын дуу хоолойд” НҮБ-ын дэргэдэх  Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин ярилаа. «Би 1961 оны 4-р сарын 12-ны  тэр нэгэн өдрийг сэтгэлдээ сайн санаж байна.  Энэ өдөр нь 5-р сарын 9-нд тэмдэглэдэг Ялалтын баярын дараа манай улсад тэмдэглэх болсон хамгийн аз жаргалтай баярын нэг гэж би үздэг. Хүмүүсийн ер бусын  баяр баясгалан, баяр  хөөр нь  улс орноос хальж  манай сансрын баатар Юрий Гагарины явсан очсон газар  бүр баяр баясгалан авчирч байлаа. Одоогийн энэ хуралдааны бэлтгэл нь дэлхий дахин манай ард түмний бүтээн байгуулалтад, манай орны сансар судлалын   “анхны хараацайнуудад “   мэхийн ёслож буйг харуулж байна. Одоо ихэнх сэтгүүл, сонингуудад сансар судлалын тухай дэлгэрэнгүй  нийтлэлүүд гарах болсон бөгөөд анхны сансрын нисгэгч Юрий Гагарины баатарлаг үйлсийн тухай ч нийтлэгдсээр  байгаа юм. Түүнчлэн манай сансар судлалын бусад ололт амжилтуудын тухай  нилээд бичиж байна. Бидэнд үнэхээр хийж бүтээсэн юм их бий. Түүгээрэ бид бахархана. Бид анхны эмэгтэй сансрын  нисгэгчтэйдээ бахархдаг,  сансарт  хүн анх ниссэнээрээ бахархдаг, анх удаа сансрын хөлөгт гурван сансрын нисгэгч нисгэсэндээ бид бахархдаг, анхны гадаадын хүнийг сансарт нисгэсэндээ бас бахархдаг, анхны сансрын станц, анхны сансрын жуулчин гээд Орос улс сансрын уудмыг эзэмших үйлсэд олон  улсын хамтын ажиллагааны гол хөдлөх хүчин байсан, хойшид ч байсаар байх болно. Энэ бол НҮБ-ын хэмжээнд тэмдэглэх  хамгийн гэгээн, нэгдсэн сайхан баяр болох  юм» гэж Виталий Чуркин хэллээ. Юрий Гагарины дараа сансрын  тойрог замд  нийт 30 гаруй орны 500 эрэгтэй, эмэгтэй нисгэгч  очижээ. Тэд технологийн гайхамшигтай ололтонд хүрсэн аж. Гэхдээ Гагарины нислэг бол анхных байсан юм. Чухамдаа тэр хүн төрөлхтөний сансарт хүрэх замыг нээсэн юм. Энэ нь дэлхийн хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд том үйл явдал болон үлдсэн юм. 4-р сарын 12-нд сансрын хөлгөө зориулан  хөөргөхөөр цөөн бус орнууд хичээсэн гэж Оросын сансрын академийн шинжээч Юрий Караш ярьж байна. «Энэ нь дэлхийн сансрын судлалд  түүхэн дэхь  үнэхээрийн чухал үйл явдал  юм. 1981 оны  4-р сарын 12-нд  анхны нислэгээ спейс шаттл “Колумбия” хөлөг хийсэн. Энэ өдрөөс эхлэн сансрын түүхэнд сансрын  олон удаагийн хөлгийг ашиглах хуанли эхэлсэн юм. “Колумбын” нислэг Юрий Гагарины  ниссэний 20 жилийн ойтой  давхацсан юм.  Ингэхээр 1961 оны 4-р сарын 12-нд манай гаригийн түүхэнд шинэ тоолол эхэлсэн гэлтэй» гэж Юрий Караш хэллээ. НҮБ-ын Төв байранд энэ өдрүүдэд сансрын түүхэн нислэгтэй холбоотой  нилээд хэдэн арга хэмжээ явагдах юм. Юрий Гагарины амьдрал, анхны сансрын нислэгтэй холбоотой ховор гэрэл зургуудын үзэсгэлэн нээгдэн ажиллаж байна. Уг арга хэмжээнд оролцохоор Оросын 100 дахь  сансрын нисгэгч Олег Котов Нью-Йоркд хүрэлцэн ирээд байна. Тэр НҮБ-ын Сансрын орон зайн тулгамдсан асуудлыг судлах агентлагийн  тэргүүн Мазлан Отманы хамт олон улсын сансрын хамтын ажиллагааны ирээдүйн асуудлаар зохион байгуулж байгаа эрдэм-шинжилгээний бага хуралд оролцоно.