Хойд Африк болон Ойрхи-Дорнодод байдал яриа хэлэцээний замаар  тогтвортой болно гэж Орос улс найдаж байна. Энэ тухай ерөнхийлөгч Дмитрий Медведев Москва дахь ордондоо Йорданий ван Абдаллатай уулзахдаа цохон тэмдэглэв. Түүний үзэж буйгаар энэ жил нь нилээд хэдэн орнуудын хувьд нилээд эгзэгтэй эхэллээ. Гэхдээ Москва нь НҮБ-ын болон бусад олон улсын байгууллагуудын зуучиллаар  байдлыг тогтвортой болгож чадна гэж найдаж байна гэжээ. Медведев тэмдэглэхдээ Орос улс нь Ливийн хямралыг шийдвэрлэхэд болон ойрхи-дорнодын бүс нутагт байдлыг тогтворжуулахад НҮБ-ын АЗ-ийн тогтоол шийдвэрүүд нь хэрэгжихэд  сонирхолтой байгаагаа илэрхийлэв.