Орос улс авилгатай тэмцэхэд чухал алхам хийхэд бэлэн байна. Төрийн албан хаагчид болон депутатуудаас  зөвхөн орлогоо тодорхойлоод зогсохгүй зарлагаа ч мөн тодорхойлохыг шаардаж байна. Үүнтэй холбогдсон хуулийн өөрчлөлтүүд ерөнхий сайд Владимир Путины даалгавраар бэлтгэгдэж байна. Оросын түшмэлийн амьдралын түвшин авдаг цалинтайгаа уялдсан эсэх тодорхой дүр зургийг бий болгох аж. Бүр 2008 онд ерөнхийлөгч Дмитрий Медведев авилгатай тэмцэх зорилго тавьсан. Тэр үед төрийн албан хаагчид нь хөрөнгө орлогын  мэдүүлгээ өгөх ёстой болсон. 2011 оны 4-р сард ерөнхий сайд Владимир Путин  төрийн албан хаагчид болон депутатуудад хөрөнгө орлогоо тодорхойлж ил тод болгохыг үүрэг болгосон.  Ингэхдээ хэн юу худалдаж авсан гэх баримтаас гадна, ямар данснаас хэдий хэрийн мөнгө авсан гэдгийг  нотлох ёстой юм. Үндсэндээ энэ нь бол орлогын мэдүүлгт заавал байх нэг нэмэлт нь юм гэж Стратегийн боловсруулалтын төвийн Удирдлагын  газрын захирал Владимир Южаков тэмдэглэж байна. «Орлогын мэдүүлгийг  хянах гэдэг нь  зөвхөн  зарлагатай нэгэн зэрэг хянагддаг зүйл юм. Ийм зүйл нь бусад хөгжилтэй ихэнх орнуудад үйлчилдэг бөгөөд авилгатай тэмцэхэд чухал хэрэгсэлд тооцогддог.  Хүмүүс хэдийг зарцуулдагийг мэдэх нь, эдгээр мөнгийг хаанаас олж байна вэ гэдэг   асуулт тавих боломж олгож  байгаа юм. Шударга бусаар олсон мөнгө ашиглагдахгүй байгаа нь , авилгын хэргийн учир шалтгааныг нилээд бууруулахад  хүргэж байна» гэж Владимир Южаков хэллээ. Дээрх  механизмыг НҮБ-ын авилгатай тэмцэх конвенц мөн санал болгож байгаа юм. Орос улс үүнд дүрмийн гадуурх заалтуудаас гадна  нэгдэн орсон юм. Тэдгээрийн дотор Москва нь конвенцийн 20 дугаар зүйлтэй санал нийлэхгүй байсан нь , тухайлбал тэнд зарлагыг хянах тухай заалт ороогүйтэй холбоотой  юм.  Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдыг  татах улсын нээлттэй бодлого нь энэ асуудалд хандах хандлагыг өөрчилсөн гэж “Нэгдсэн Орос орон” намын Төрийн думын депутат Дмитрий Вяткин ярьж байна. «Дээрх механизмыг тусгайлан байгуулагдсан ажлын  комисс боловсруулж байна. Мэдээж хэрэг, түүнийг хэрэгжүүлэх нь нилээд хүнд болон нарийн процедур боловсруулахыг шаардаж байна. Магадгүй, үүний тулд тэдгээр тодорхойлолтыг хүлээн авах, түүнийг хянах болон үнэлэх  тусгай хэсэг байгуулж ажиллах шаардлага ч гарч болох юм» гэж Дмитрий Вяткин тэмдэглэлээ. Гадаадын орнуудад төрийн албан хаагчдын орлогыг маш нарийн хянадаг аж. Сингапурт гарал үүслийг нь  нотлож чадахгүй бол бүх хувийн өмчийг хураадаг аж. Японд нэмэлт орлоготой  төрийн албан хаагч нь улирал бүр өөрийн орлогын мэдүүлгийг ирүүлж байх ёстой. АНУ болон ЕХ - нд орлого, зарлага  хоёр нийцэхгүй  байх явдал нь татврын байцаагч байцаах шалтгаан болдог байна гэж Төрийн думын “Шудрага Орос орон” намын гишүүн, депутат Антон Беляков тэмдэглээд  «Хэрэв нэг иргэн  жилийн 30 мянган долларын орлоготой байж 50 мянган долларын автомашин авсан бол, хаанаас энэ мөнгийг авсан бэ? Гээд л тэр даруйд нь татвраас утасдана. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол нэг тохиолдолд  машиныг улсын орлого болгон авна. Муу нөгөө тохиолдолд өмчийг хурааж, торгууль хүлээлгэж, эрүүгийн хэрэг үүсгэнэ» гэлээ. Зарлагыг хянах гэдэг бол авилгын эсрэг авч байгаа нилээд үр ашигтай арга хэмжээ юм. Гэхдээ  зөвхөн төрийн албан хаагчдаар хязгаарлагдах хэрэггүй юм гэж  Антон Беляков үзэж байна. «Авилгачид  авилгыг бэлэн бусаар авч сурсан байна л даа. Хөнгөлөлт эдлэдэг юм уу аль эсвэл өөрсдийн холын хамаатнуудын компаниудын дансаар мөнгөө гуйвуулж авдаг.  Ингэхдээ ямарч “нагац”, “авга”  эгч  Москва орчимд түүний ордон байдаг гэдэгт тайлбар өгч чаддаггүй байна. Эцэст нь хэлэхэд бид энэ сүүдрийн санхүүжилтийн мансууруулах бодисны наймаа, зохион байгуулалттай  гэмт хэргийн болон төрийн албан хаагчдын авилгын хэргээс ангижирна» гэж Антон Беляков хэллээ.Шинжээчдийн үзэж буйгаар эдгээр арга хэмжээнүүд нь   авилгын эсрэг тэмцэх   чухал хэрэгсэл болж байна. Энэ нь Орос улсад Олон улсын санхүүгийн төв байгуулагдаж буй энэ үед маш чухал юм. Хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар  эдгээр төслүүд нь  зөвхөн арилжааны  үүднээс сонирхол татаж  байгаа юм биш, харин үйл ажиллагаагаа явуулах тухайн  улс орны нэр хүндээс болох аж. Тэд эрх баригчдын авилгатай тэмцэх  алхам бүрд маш нарийн мэдрэмжтэй ханддаг гэж “Оросын дуу хоолой” радиогийн санал асуулгад оролцсон шинжээчид онцлон тэмдэглэв. Орос улсын засгийн газрын  шинэ санаачлага гадаадын бизнесийн төлөөлөгчдийн хувьд чухал үйл явдал юм.