Лондонд 2018 оны Өвлийн Олимпийн  тоглолтуудыг зохион явуулах нэр дэвшигч хотуудын танилцуулга явагдаж байна. Арга хэмжээнд Олон улсын Олимпийн хорооны / ОУОХ/ гишүүд болон хотуудыг дэмжихээр ирсэн дэлхийн нэр цуутай тамирчид оролцож байна. Өвлийн Олимпийн тоглолтуудыг 2018 онд зохион явуулахаар өмнөд солонгосын Пхёнчан, германы Мюнхен, францын Аннеси хотууд нэр дэвшиж байна.  2018 оны Өвлийн Олимпийн тоглолтуудыг зохион явуулах орныг Олон улсын Олимпийн Хороо ирэх 7-р сарын 6 -ны өдөр ОУОХ-ны 123 дахь чуулган дээр зарлана.