БНАСАУ-д сая орчим тонн хүнсний бүтээгдэхүүн шаардлагатай байна. Энэ тухай  НҮБ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн тус улсад хүнсний хангамжийн байдлаар хийсэн  ажлын дүнгийн мэдээнд өгүүлжээ. НҮБ -ын дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч  Клаудиа фон Роель Пхеньянд тэмдэглэхдээ  хүнсний бүтээгдэхүүний  хомсдол нь тус улсад өнгөрсөн жил болсон үер болон ер бусын хүйтэн өвөл болсонтой холбоотой аж. Хоёр Солонгосын байдлаас болж Өмнөд Солонгосоос нийлүүлж байсан цагаан будаа тасарснаас нөхцөл байдал  нилээд хүндэрхэд хүргэжээ. НҮБ- ын шинжээчид тавдугаар сар гэхэд ямарч нөөцгүй үлдэх  БНАСАУ -д тодорхой тусламж үзүүлэхээр санал оруулах гэж байна.