Египтын пирамидын цогцолборын дэргэд гурван хүүхэд их бууны сумаар тоглож байгаад  шархаджээ. Уг явдал нь Каираас холгүй Гизе хотод болжээ. Хууль эрхийг хамгаалах байгууллагын  төлөөлөгчийн ярьж байгаагаар хүүхдүүд  уг сумыг цөл газраас олоод, онгойлгохоор шийдсэн аж. Дэлбэрэх хэрэгсэл нь дайны үеэс үлдсэн байв. Дэлбэрэлт болох үед ойр орчимд жуулчид байгаагүй байна. Гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдэжээ. Тэдний нэгийнх нь өрөөсөн гар тохойноос урагш байхгүй болжээ.  Тэдний эрүүл мэндийн байдал дунд зэргийн байна.