Кремльд  оросын алдарт гоёл чимэглэлийн мастер Карл Фабержегийн эрхэм дээжийн үзэсгэлэн нээгдэв. Үзмэрүүдийн дунд –улаан өндөгний баярын зургаан ширхэг өндөгийг Оросын сүүлчийн хаан II Николайд зориулан урласан байсныг тавьжээ. Эдгээр нь алдарт мастерын оргил бүтээлээр нэрд гарсан юм. Үзэсгэлэн дээр Фабержегийн үнэт цэцэгнүүдийг дэлгэн тавьсан байна. 9-12 төрлөөс бүрдсэн эдгээр хосгүй цэцгэн   бүтээлүүд нь оросын  музейд хадгалагддаг аж. Нийт 400 гаруй үзмэр тавигдсан байна. Фабержегийн сургуулийн нөлөөгөөр бий болсон францын нэртэй “Картье” фирмийн бүтээлүүд үзэсгэлэнгийн танхимд  тусдаа тавигджээ.Немц гаралтай алдарт уран дархан Фаберже нь XIX зууны дунд үед   Оросын нийслэл Петербургэд амьдран уран бүтээлээ  туурвиж байсан юм. Түүний урлангаас европын гоёл чимэглэлийн орднуудад тансаг гоёл чимэглэлийг нийлүүлж байжээ.