“Союз “ хөлгийн баг 4-р сарын 7- нд Олон улсын сансрын станцтай залгагдаж, тэнд ажиллаж байгаа сансрын нисгэгч нартай нэгдлээ. Одоо уг станц дээр зургаан хүн ажиллаж байна. Тэдний гурав нь оросын иргэд бөгөөд хоёр нь америкийн, нэг нь италийн иргэн юм. Шинэ ирсэн багийнхан шинжлэх ухааны багажаас гадна  анх сансарт хүн ниссэн тухай баримтат кино авчиржээ. Энэ өдрүүдэд дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарины сансарт ниссэн түүхт 50 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. Энэхүү  сансрын нислэг нь уг ойд  зориулагдсан  юм. Сансрын нисгэгчдийг уудам огторгуйд хүргэсэн энэхүү хөлөг ч түүний нэрээр нэрлэгдсэн аж. Шинээр ирсэн баг 164 цаг ажиллаад буцна,  харин “хуучин “ гишүүд тус станцыг ирэх тавдугаар сарын дундуур  орхин явах юм. Хамтарсан багийнхан хэд хэдэн шинжлэх ухааны судлагааны туршилтуудыг хийж, нилээд хэдэн удаа   сансарт гарна.