АНУ-ын эрх баригчид  дарангуйлан захиргаадах дэглэм бүхий орнуудад эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтнүүдийг мэдээлэл, техникээр «зэвсэглэж» байгаагаа хүлээн зөвшөөрөв. Төрийн департамент сөрөг хүчний захидал харилцааг далдлаж, баривчлагдах аюул тулгарсан үед бүх мэдээллийг гар утаснаас арилгаж, нууц ажиллагаа явуулж  буй  бүх этгээдэд сануулга явуулах тусгай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Үүнд нэлээд их хэмжээний хөрөнгө гаргажээ. Нууцласан зүйл эцэст илэрэв. АНУ-ын эрх баригчид ардчилсан бус дэглэмтэй хэмээн  Вашингтоны үзсэн орнуудад сөрөг хүчний хөдөлгөөний идэвхтнүүдэд туслаж байгааг АНУ-ын Төрийн департамент Хиллари Клинтоны туслахын мэдэгдлээр хүлээн зөвшөөрөв. Тэдэнд санхүүгийн төдийгүй техникийн дэмжлэг үзүүлж байна. Төрийн департаментын ажилтан Майкл Познерын ярьснаар бол энэ зорилгоор хөлслөсөн  пүүсүүд  гар утасны тусгай хөтөлбөрийг  бүтээж байна. Мэдээлэл нууц түлхүүрээр бичих, Интернетийн сөрөг хүчний сайтын хязгаарлалтыг арилгахад эх баригчдыг эсэргүүцэх хүчинд туслаж байна. Гар утасны ийм хөтөлбөрийг зохиох нь нэлээд хүнд үнэтэй ажил гэж компьютерийн технологийн талаархи шинжээч Вадим Басин тэмдэглээд «Apple, Android, Windows Mobile, Nokia компанийн Symbian  зэрэгт тусгай  хөтөлбөр зохиож, аппарат бүрт хавсаргах хэрэгтэй» гэв. Америкийн программ зохиогчдын сүүлчийн боловсруулалтыг « урьдчилан сануулах товч» гэжээ. Эзэнд нь аюул учирвал  энэ товчийг дараад нууц ажиллагаа явуулагч бүрт аюул учрасныг дохиолсоны дараа гар утасны бүх мэдээллийг арилгаж болно. Тэгснээр тусгай албадыг ноттолгоогүй болгож, сөрөг хүчний мэдээ баримтыг хэрэглэх аргагүй болгоно. Сүүлийн хэд хэдэн сард Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудад  хичнээн олон хувьсгалч тус хөтөлбөрийг хэрэглэсэн тухай АНУ-ын эрх баригчид өгүүлэхгүй байна. Харин Төрийн департамент ийм хөтөлбөрийг зохиоход 2008 оноос бараг 50 сая доллар зарцуулсныг сэтгүүлчид илрүүлэн тогтоов. Энэ нь АНУ-ын хувьд урт хугацааны хөрөнгө оруулалт болсон. Тус улс америкийн төлөөний ардчилсан гэгч хүчин, нам эргэлтийн  үр дүнд засгийн эрхэнд гарвал зардлаа бүрэн нөхөж ашиг олно гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн профессор Владимир Сажин тэмдэглэн хэлээд «Тухайлбал АНУ-аас Иран дахь сөрөг хүчинд ашигтай мэдээллийн ажиллагааг дэмжихээр сая сая доллар удаа дараа гаргажээ. Мэдээжээр АНУ ба өрнөдийн зарим улсын гарт байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Вашингтоны үнэлснээр ардчилал  үгүй  орнуудын хүн амын дотор мэдээлэн сурталчлах ажил шууд хийж байна. АНУ бусад орны удирдлагаас интернет хэрэглэхийг хязгаарлсан арга хэмжээг тойрох замыг эрэж байна» гэв. «Өөрийн эрхийн төлөө оновчтой тэмцэхэд нь л сөрөг хүчинд туслаж байна» гэж АНУ батлан илэрхийллэв. Энэ нь америкийн талаас арабын орнуудад хувьсгал хийхэд гүйцэтгэсэн үүргийн зөвхөн ялимгүй хэсэг хэмээн шинжээчид үзэж байна. Facebook, Twitter зэрэг олон нийттэй харилцах сүлжээ эдгээр үйл явдалд гол үүрэг гүйцэтгэсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Дашрамд  ярихад АНУ тэдгээрийг стратегийн нөөц хэмээн аль хэдийнэ үзэх болсон.