Ливийн сөрөг хүчнийхний НАТО-д хандаж цэргийн ажиллагаагаар дэмжих уриалгууд  нь тус улсын  иргэний дайнд хөндлөнгөөс оролцохыг гуйсантай адил юм. Энэ тухай ОХУ-ын ГХЯ сайд Сергей Лавров өнөөдөр  Москвад мэдээллээ. Иймэрхүү  маягийн  зөвшөөрлийг НҮБ урьд нь өгч байгаагүй гэж тэр тодотгов. Хойд Атлантын эвсэл ажиллагаа удаан байна гэсэн гомдолийг  Ливийн  сөрөг хүчний Үндэсний чөлөөлөх армийн Ерөнхий штабын тэргүүн Абдель Фаттах Юнисын амнаас үүний өмнө гарсан аж. Түүний ярьснаар дайсны байршилыг  мэдэж аваад  босогчид натогийнханд тэр даруйд нь мэдээлж , Каддафийн техник, түүний талынхны тухай мэдээллэдэг байна. Гэхдээ эдгээр мэдээллүүд нь маш удаан  очдог бөгөөд  шийдвэрүүдийг удаан гаргадаг аж. Юнис сүрдүүлгэндээ НАТО нь юм хийхгүй, цаашид ч юу ч хийхгүй гээд Шилжилтийн үндэсний зөвлөл нь НҮБ-т хандан цэргийн ажилагааг зогсоохыг шаардана.  Нөгөөтэйгүүр НАТО- гийн цэргийн хүчний дэмжлэгийг Ливийн сөрөг хүчнийхэнд үзүүлэх  боломжийн талаар тайлбар авахыг Орос улс   мэрийж байна гэж Орос улсын Гадааад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. «Бенгази, Триполиос ямар уриалга бидэнд сонсогдож байгаагаас шалтгаалахгүй НҮБ-ын АЗ нь  ливийн сэдвийг байнгын үндсэн дээр хэлэлцэн  ярилцаж байх ёстой юм. Нэгдүгээрт, НҮБ-ын АЗ-ийн 1973 онд баталсан мандатыг  НАТО  болон бусад орнууд одоо болтол ашиглаж байгаа.  Энэ тогтоол хэрхэн биелэгдэж буйг нь эдгээр орнууд АЗ- ийн өмнө тайлагнах ёстой байдаг. Хоёрдугаарт,  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Ливид албан ёсны төлөөлөгч бий.  Иорданий ГХЯ-ны тэргүүн асан Абдель Илах аль-Хатыб нь одоогийн хямралын үеийн  хүмүүнлэгийн, улс төрийн асуудлуудыг хариуцдаг.  Тэрээр НҮБ-ын АЗ-ийн өмнө Ливиэр явсан өөрийн анхны сэтгэгдлүүдээ тайлагнасан. Арабын Лигийн орнуудын болон Африкийн холбооны энэ асуудлаарх байр суурийг   бид бас мэдмээр байна» гэж Сергей Лавров мэдэгдэв.Оросын шадар сайд Сергей Иванов саяхан Ливийн байдлын талаар гутрангуй  хувилбарыг ийнхүү дүрсэлсэн юм. Түүний ярьснаар иргэний дайн сунжирч байгаа нь “сомалийн” ижил зам руу хүргэж мэдэх юм. Өөрөөр хэлбэл түүнийг хэдэн хэсэг жижиг сул дорой засгийн  газартай, гэмт хэрэг өссөн  тэр тусмаа далайн дээрэм. Хэрэв ливийчүүд улс төр-дипломат аргаар  мөргөлдөөнийг шийдвэрлэхгүйд хүрвэл ийм маягийн өрнөл нь бодит болж мэдэх юм. Нөгөөтэйгүүр, Барууны эвслийн нилээд хэдэн гишүүд Ливийн байр суурийг засч эхэлсэн байна. Энэ тухай  саяхан Жамахирид нислэггүй бүс тогтоох ажиллагааны зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын ЦХ  Африкийн командлалын тэргүүн генерал Картер Хэмын Конгрессд тавьсан илтгэлээс тодорхой байна. Тэр хэлэхдээ НАТО- д цэргийн командлалын удирлагыг шилжүүлсэн ч Вашингтон нь  Ливид бие даасан цэргийн ажиллагаа явуулах эрхээ хадгалсаар байх аж. Үүний өмнө Обамагийн засаг  захиргаа ливийн засгийн газрын эсрэг цохилт өгч байсан америкийн цэргийн онгоц, усан онгоц  болон  далавчит онгоцуудыг  тус улсаас гаргах шийдвэр  гаргасан юм. Европын Холбоо н ь өөрийн зүгээс байр сууриа одоохондоо солих бодолгүй байгаагаа  мэдэгдсэн аж.   ЕХ-ны оролоцоо нь ливийн мянга мянган иргэдийн  амар амгалан  байдлыг хамгаалахын тулд  чигдэгдсэн гэж  ЕХ-ны ерөнхийлөгч Херман Ван Ромпей онцлон тэмдэглэв.