Түүхэн үйл явдал - хүн анх сансарт  ниссэний ойд зориулсан москвагийн зургийн үзэсгэлэнг «Нислэгээс долоо хоногийн өмнө» гэж нэрлэжээ.Үзэсгэлэн  4-р сарын 12-ноос яг долоо хоногийн  өмнө нээгдэв. Одоогоос 50 жилийн тэртээ мөн тэр  өдөр дэлхийн анхны сансрын нисэгч Оросын иргэн Юрий Гагарин дэлхийг ганц удаа тойрсон билээ. Сансар судлалын 50 жилийн түүхэн замыг тусгасан үзэсгэлэнд 50 зураг тавьжээ. «Нислэгээс долоо хоногийн өмнө» гэдэг гарчиг нь  хүн сансар эзэмшихийг ямагт мөрөөдөж ирсэн ба сансар судлалд бодит ахиц дэвшил гарахаас нэлээд өмнө зураачид ертөцийг хэрхэн төсөөлж байсныг  тусган харуулаж байна. Дэлхий орчмын тойрог замд аялах нь бараг ерийн үзэгдэл болсон өнөө үед ч зураачид сансрын сэдэвт хандаж байгааг төслийг зохиогчийн нэг урлаг судлаач Дмитрий Буткевич «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа хүлээн зөвшөөрөөд  «Үзмэруудийг цуглуулсан үеэр зургуудын байрлал тодров. Эхлээд ХХ зууны эхний үед сансарт романтик  үүднээс  хандсаныг тусгасан зургууд, дараа нь сансар ерийн ажил болсныг харуулсан зөвлөлтийн зурагт хуудас, эцэст 1960-ад оны нонконформист маяг, орчин цагийн арга барилыг тусган харуулсан зургуудыг үзэж болно» гэв. «Жаал хүү бөмбөрцөг дээр» гэдэг Сергей Шутовын зураг өнөө  үед сансарт хэрхэн хандаж байгаагийн бэлэгдэл хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэж байна. Зураач Сент-Экзюперийн «Бяцхан хунтайз» үлгэрийн  жижиг гараг дээр амьдарч байсан баатарыг сансар төрөлхи орчин болсон зөвлөлтийн сурагчийн дүрээр илтгэн дүрслэсэн байна. Сергей Ишевийн «Од харагчид» зураг  сансарт хандах хандлагын ялгааг тусган харуулж байна. Сансар энэ зурагт дүрслэсэн хүмүүсийн хувьд учир битүүлэг зүйл хэвээр байна. Эдгээр хоёр зураг өнгөрсөн зууны эхээр бий болсон космизм хэмээх уламжлалыг баримталжээ. Зураачид  сансрын эрин ойртсоныг мэдрэж, «хүн ба сансар» сэдвийг гүн ухааны үүднээс эргэцүүлэн бодсон байна. Гагарин «Явлаа!» гэсэн алдартай үгээ хэлснээр сансарын эрин эхлэв. Сансрын нисэгч бол үзэсгэлэнд дэлгэн тавьсан зургуудын гол баатар билээ. Сансрын нисэгчид сансрын хөлөг рүү явах болон   задгай сансарт халин нисч байгаа хоромыг  дүрслэжээ. Оросын сансрын нисэгч зураач Алексей Леонов хүмүүсийн эзэмшиж байгаа сансрын уудмыг зураж харуулсан байна. «Нислэг хийхээс долоо хоногийн өмнө»  үзэсгэлэн  бас  баримтат  хэсэгтэй байна. Сансрын нисэгчдийн анхны отрядын нислэгийг бэлтгэхэд оролцсон нэрд гарсан туршигч нисэгч, эрдэмтэн Марк Галлайн ач охин Валерия Галлай «Оросын дуу хоолой» радиод нэгэн үзмэрийн тухай өгүүлж   гарааны талбарт орох эрх олгосон хайнцуйн тасам  дээрх тэмдгийг үзүүллээ. Түүн дээр 1961 оны 4-р сарын 12 гэж бичиж, Юрий Гагарин ба сансрын техникийн ерөнхий зохион бүтээгчид гарын үсэг зуржээ. «Сансар судлалын музейд ч ийм үзмэр үгүй» гэж Валерия Галлай хэллээ. «Байконур» сансрын хөлгийн буудлаас нисч гарсан «Гагарин» гэдэг сансрын хөлгийн орос-америкийн багийн гишүүдийн авч явсан « Юрий Гагарины 108 минут» оросын баримтат кино 50 жилийн дараа бас ийм ховордсон үзмэр болох байх. Британы найруулагч Крис Райлийн «Анхны тойрог зам» кино Гагарин сансарт юу харсан тухай өгүүлжээ. Энэ киног түүхэн нислэг хийсэн 4-р сарын 12-нд анх үзүүлнэ. Брюссель, Вена зэрэг европын орнуудын нийслэлүүд түүнчлэн АНУ-ын 100 хотод гаргасан үзэсгэлэн наадмуудыг Гагаринд зориулжээ. Юрийд зориулсан хөгжмийн үдэшлэг америкийн Хьюстоны Сансрын нислэгийг удирдах төвд уламжлалт арга хэмжээ болсон.Энэ оны 7-р сард  Лондоны төвд Юрий Гагарины хөшөөг нээх ёслол Их Британид болох ойн баяр ёслолын дээд цэг болно. Хүн анх сансарт  ниссэний хагас зуун жилийн ойг дэлхий даяар хүндэтгэн баяр баясгалантай тэмдэглэнэ.