Орос улс энэ жил их наяд гаруй рублийн нэмэлт орлогыг нефтийн болон хийн арилжаанаас олох юм гэж сангийн сайд Алексей Кудрин мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан засгийн газар ойрын үед Төрийн Думд энэ жилийн  улсын төсөвт тодотгол хийлгэхээр санал оруулна. Тухайлбал, улсын зардлыг 300 сая рублиэр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Дээрх санхүүжилт нь иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуй болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд чиглэгдэх юм.Кудрины үзэж байгаагаар энэ жилийн  төсвийн хомсдол нь ДНБ ний  1,4 %  илүү гарахгүй юм.