Ойрхи-Дорнодын  болон  Хойд Африкийн орнуудын шинэчлэлийн асуудал нь хүчирхийллийн бус, яриа хэлэлцээрийн дагуу шийдэгдэх ёстой гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад  Бангладешийн Гадаад хэргийн явдлын сайд Дипу Монитай уулзасныхаа дараа хийсэн  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Сайд хэлэхдээ эдгээр орнуудын хүн амын ихэнх нь нийгэм-эдийн засгийн асуудлуудыг шийдвэрдэхдээ илүү идэвхитэй алхмуудыг хүсэн хүлээж байна, шинэчлэлийн үр тэнд аль хэдийнэ болсон тул одоо удаашруулж хэрхэвч болохгүй юм гэж тайлбарлав. “Гэхдээ энэ тухай хэлэцээрийн ширээний ард ярих болохоос биш, цэргийн хүчээр шийднэ гэж үгүй юм” гэж Сергей Лавров тэмдэглэв.