Японы эрх баригчид далайн гаралтай  бүтээгдэхүүнийхээ цацрагийн бохирдолтыг эргэн харжээ. Ийм шийдвэрийг тэд  “Фүкүшима -1” АЦС-ын эргийн усны цацраг идэвхжилт хэвийн хэмжээнээс 7,5 сая дахин нэмэгдсэний дараа гаргажээ. Далайн ургамал, амьтны цацрагийн бохирдлыг зөвшөөрөх  босго дээд хэмжээндээ хүрээд байгаа аж.“ Фүкүшима -1” ослын АЦС-ын цацрагийн хортой ус далай руу юүлэгдэж байна. АЦС- ын оператор ТЕРСО  компани нийт 12 мянган тонн хортой шингэнийг  юүлэхээр төлөвлөөд байгаа аж. Цацраг идэвхит изотоптой  йодын  хэмжээ хэвийнхээс хэдэн сая дахин илүү байгаа юм. Цацраг идэвхит йод нь богино настай элемент. Гэхдээ түүнтэй хамт тэнгисд стронций, цезий, плутоний нэгэн зэрэг орж, хэдэн арван,  мянган жил тэнд цацрагидэвхит фоныг бий болгоно. Японы ГХЯ нь “Токио электрик пауэр” компаний усыг юүлэх шийдвэрийг “техникийн шаардалагатай” байгаа хэмэээн тайлбарласан. Тэгээд мэдэгдэхдээ эдгээр үйл ажиллагаа нь  1986 онд  Япон улс гарын үсэг зурсан олон улсын цөмийн ослын тухай шуурхай мэдээллийн Конвенцийн заалтыш зөрчөөгүй тухай тэмдэглэсэн байна. Гэхдээ шинжээчид асуудлыг ингэж тавьсантай санал нийлэхгүй байна.1992 оны Лондонгийн конвенцид  Токио гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт  тэнгисд хортой ус юүлэхийг хорьсон байгаа. Мэдээж хэрэг одоо бол байгалийн сүйрэлд нэрвэгдсэн орны тухай ярьж байгаа нь ойлгомжтой юм. Гэхдээ тэд тэнгисийн усыг бохирдуулсан үр дагавараа өөр дээрээ тэд мэдрэх болно. Үүнийг зөвхөн тэд ч биш бас бусад улс орнууд өөр дээрээ мэдрэнэ-гэж  цацраг идэвхижилт болон экологийн аюулгүй байдлын салбарын шинжээч Максим Шингаркин цохон тэмдэглэж байна. Цацрагийн хортой усыг далай руу юүлэж болохгуй гэдэг бол зарчмын асуудал. Тэгээд дэлхийн нийгэмлэгүүд ч гэсэн үүнийг нэг мөсөн таслан зогсоох хэрэгтэй байна. Ташрамд хэлхэд Японы засгийн газар  далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийхээ цацрагийн нуклидыг өөрчлөх болсон явдал Токио нь  цацрагийн хортой материалыг далайд хаях нь эргээд хүнсний гинжэнд орно гэдгийг сайн мэдэж байгаа гэсэн үг.  Цацрагийн  идэвхитэй хүнсний зүйлийн стандартыг  эргэн харах  гэдэг бол ойлгомжтой асуудал. Япон улс нь япончуудын  хүнсний үндсэн хувь болох далайн хишгээс хэрхэвч татгалзахгуй нь мэдээж хэрэг юм. Нөгөөтэйгүүр Токио нь өнөөдөр АЦСын ослын үр дагавар нь хэдэн арван жилээр мэдрэгдэх болно гэдгийг маш сайн ойлгож байгаа. Гэхдээ Япон улс  өөрийн хүн амын хүнсний нормыг эргэн харан, цацрагийн идэвхижилттэй усыг  хаяхдаа хэт их эрх дарх эдлэж байна. Үүгээр бүс нутагт загасны аж ахуй эрхэлдэг хөрш орнуудыг түүнээс татгалзахад юм уу, аль эсвэл Токиогоос үлгэр жишээ авч, стандартыг солиход хүргэж байна.Гэсэн хэдий ч Японы засгийн газар нь нөхцөл байдлаас гарах ямарч оролдлого үлдээхгүй байна.Токио нь   оросын “Ландыш ” усан онгоцыг ашиглах боломжийг судлан үзэж байгаа аж. “Росатомд” бидэнд сануулснаар , дээрх усан онгоц 2001 онд японы санхүүжилтээр оросын атомын хугацаа дууссан усан доорх онгоцнуудын шингэн цацраг идэхжилттэй хаягдлыг дахин боловсруулах зорилгоор байгуулсан аж. Төхөөрөмж нь хоногт 70 тонныг хаягдалд ашиглах боломжтой юм.Оросын эрдэмтэд өөр аргуудыг ч санал болгож  байсан юм. Академч  Владимир Кузнецовын үзэж буйгаар “Фүкүшима -1”- д  Японы  бусад  АЦС –ууд туслаж болох аж. Эрдэмтэд осол гарсан станцын цөмийн хаягдлыг тэдгээрийн хооронд бензин зөөгчөөр юм уу,аль эсвэл өөр ямар нэгэн төрлийн техникээр хуваарилахыг санал болгож байна. Ингэхдээ японы эрчим хүчний блок тус бүрд 150-200 тонн хаягдал ноогдох болно.  Нөхцөл байдлыг оросын эрх баригчид ажигласаар байна. Ерөнхий сайд Владимир Путины мэдээлснээр  Японы АЦС-ын ослоос үүдэлтэй  цацрагийн хэт идэвхижилт Орос улсад бүртгэгдээгүй байна.  Гэсэн хэдий ч засгийн газрын тэргүүн Алс-Дорнодын  байдлыг туйлын няхуур хянаж байхыг шаардсан юм.