Эрдэмтэдийн үзэж байгаагаар дэлхийд амьтин ургамалын зургаа дахь   сөнөлт эхлэж байгаа аж. Судалгааны дүнгээр ойрын 300 жилд дэлхийн  нийт хөхтөн амьтны 75 % нь устаж  алга болох гэнэ.  Хэрэв үүнээс өмнө нэг сая жилийн дотор  хоёрхон төрлийн хөхтөн амьтан устасан байсныг тооцвол, ийм хурд мэдээж эрдэмтэдийг түгшээж үүнийг  зогсоох аргыг  олоход хүргэж байна. Устаж сөнөх үзэгдэл нь түүхэнд анх 440 сая жилийн өмнө болж байжээ. Тэр үед  сээр нуруугүй амьтны 60 % нь сөнөжээ. Харин хамгийн сүүлийнх нь 65 сая жилийн өмнө устсан бөгөөд  тэр нь динозаврууд юм. Сүүлийн мянган жилд амьд амьтны устаж алга болох  явц  дахин хурдассан гэлтэй. Үүнийг мэргэжилтнүүд байгаль цаг уурын өөрчлөлт,  хүмүүний экосистемд нөлөөлж байгаатай холбож үзэж байгаа  гэж  Москвагийн их сургуулийн биологийн факультетын амьтан судлалын лабораторийн эрхлэгч Елена Крученкова ярьж байна.  «Энэ нөлөөний хурд бол хамгийн тулгамдаж байгаа асуудал. Бидний хүлээж байгаагүй зүйл, жишээ нь: ямар нэгэн төрөл бидний нүдэн дээр устаж алга болж болох юм. Гэтэл  цаг уурын өөрчлөлт, жишээ нь Арктикт, юуны өмнө дээд өргөрөгт болж байна. Түүнчлэн Арктикийн бүх экосистем нь жил бүр түгшүүр төрүүлдэг. Эдгээр цэгүүдэд ихэнх төрлүүдийн сөнөхийг хүлээх л болж байна» гэж Елена Крученкова хэлэв.Ургамал, амьтны ертөнц нь хаа сайгүй цөөрч  байна.Британий шинжээчид дөчин жилийн турш будант Альбионы биотөрлүүдийг судлан, эрвээхэйн  тархалт 70 % , шувууных хоёр дахин  хорогдсоныг тогтоожээ. Түүнчлэн байгалийн унаган төрхийн мянга  гаруй ургамлын гуч орчим хувь нь өөрийн үндсэн тооноосоо цөөрсөн бөгөөд зарим төрөл нь бүр алга болсон гэнэ. Өөр нэгэн ажлын зохиогчид Европ, Африкад болон Австралид сүүлийн хорин таван жил ховордсон амьтны тоо нилээд хэмжээгээр багассаныг илрүүлсэн байжээ. Харин 2080 онд таван гүрвүүлийн нэг нь усдаж магадгүй болоод байгаа аж. Ийм хурдацтай сүйрлийг дэлхий одоо  болтол үзээгүй байсан юм. Үүнд хүн л буруутай  гэж  биотөрлийг хадгалах WWW хөтөлбөрийн зохицуулагч  Владимир Кревер цохон  тэмдэглэж байна.  «Хэрвээ XVII  зуунд дэлхий дээр  сээр нуруугүй амьтдын  зөвхөн гурван төрөл болон шувуудын есөн төрөл усдаж алга болсон  бол  XVIII зуунд сээр нуруугүй амьтдын 11, шувуудын -9, харин өнгөрсөн зуунд  манай гариг дээр 67 төрлийн сээр нуруугүй амьтан болон 74 төрлийн шувуу ор тас усдаж алга болжээ.Энэ бүхэн маш их хурдацтай явж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар хөхөгтөн амьтдын 70%  болон шувуудын 87 % усдаж алга болсон нь хүний үйл ажиллагаатай холбоотой аж» гэж Владимир Кревер хэллээ. Эрдэмтдийн тайлбарласнаар бол байгальтай  харьцаагаа яаран  солих хэрэгтэй гэнэ. Ингэхдээ эдийн засагт ээлтэй бодлого явуулж, үүгээрээ аж ахуйн системийг өөрчилж, ой мод суулгаж,   рашаан усыг бохирдуулахгуй байх хэрэгтэй аж. Амьтдыг хамгаалах тусгай хөтөлбөрийг ч  батлах шаардлагатай юм. Тэдгээр нь маш үр ашигтай байж мэднэ. Яг ийм  хөтөлбөр батласны хүчинд , тухайлбал, өнгөрсөн зууны 40 өөд оны үед үхлийн ирмэг дээр байсан  бух гөрөөсийг нөхөн сэргээсэн юм. Тэдгээр амьтдын арав орчим нь л амьтны хүрээлэнд байв. Харин зэрлэг байгальд нэг ч үлдээгүй байжээ. Одоо тэдний толгой  нэг зуугаас хол даваад байна. Орос улсад одоо бар болон шилүүсийг сэргээн өсгөх ба тархалтыг нь олшруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Хятад улстай хамтран Алс-Дорнодод энэхүү байгалийн зэрлэг муурыг нүдлэн хамгаалах зорилгоор  оросын “Кедровая падь”, “Леопардовый” дархан цаазат  газруудыг болон хил залгаа хятадын “Куньчунь” дархан цаазат газрыг байгуулахаар зорьж байгаа аж. Уулын Алтайн цасны ирвэсийг хамгаалах стратегийн төлөвлөгөөг боловсруулж байгаа аж. Сочийн үндэсний хүрээлэнд Азийн ирвэс  төлөө өгч эхэлсэн байна. Орос, Түркмени  улсуудад  бамбаруудыг бэлэглэсэн байжээ.  Эдгээр амьтад нь эрт дээр үед  Кавказад амьдарч байсан боловч, бүр мөсөн усдасан байжээ.  Оросын эрдэмтдийн үзэж буйгаар биологчдын хүч чармайлтыг нэгтгэх зорилгоор дэлхийн ховордсон амьтдын  мэдээллийн санг байгуулах шаардлага урган гарч байгаа аж.  Ховордсон болон устаж үгүй болох ирмэгт тулаад байгаа ургамал, ан амьтдыг хамгаалах боломж олгох эцсийн цэгт дээр нь эдгээр арга хэмжээг авч байгаа юм.