“Фүкүшима-1” АЦС-ын оператор компани ТЕРСО нь АЦС-ын орчимд амьдардаг иргэдэд урьдчилсан нөхөн олговрыг төлнө. Компани нь нэрвэгдэгсдэд тэдний эмнэлгийн  зардал,  нүүлгэн шилжүүлэхийн зардал, орлогын алдагдал болон бусад зарлагыг нөхөн төлөх болно гэж “Киодо” агентлаг мэдээлэв.Төлбөр нь 4-р сарын эцсээр олгогдож эхэлэх аж. Үүний өмнө 20 км гортигт амьдарч буй хэдэн мянган иргэдийг цацрагийн  өндөр зэргийн  хордолтоос тусгаарлан нүүлгэн  шилжүүжлсэн тухай мэдээлж байсан юм. Мөн  З0 км  гортиг доторх оршин суугчдыг гэрээсээ гаралгүй байхыг зөвлөж байв. Түүнчлэн «Фүкүшима-1» дүүрэгт усны дамжуулагч хоолойд цацраг илэрсэн бөгөөд ногоо, сүү, үхрийн маханд бас илэрчээ.