Дэлхийн томоохон нефть нийлүүлэлгч болох Саудын Аравид хувьсгал гарвал нэг баррель нефтийн үнэ 200, бүр  300  долларт хүрч дэлхийн эдийн засгийг донсолгож мэднэ гэж Саудын Аравийн нефтийн сайд асан таамаглав. Ойрхи Дорнод Хойд Африкт өрнөсөн ард түмний тэмцэл хөдөлгөөн хар алтны үнийг урьд үзэгдээгүй дээд хэмжээнд хүргэжээ. Персийн булангийн нефтиэр баялаг улс орнууд эмх замбараагүй байдалд орвол нэг баррель нефтийн үнэ урьд өмнө байгаагүйгээр  өсөн нэмэгдэхийг шинжээчид хүлээн зөвшөөрч байна. Нэг баррель нефтийн үнэ 300 долларт хүрэх нь дэлхийн эдийн засагт тун зохисгүй нөлөө үзүүлнэ.Нефтийн үнэ өсөн нэмэгдэнэ гэж  Каддафигийн хүчин самуун дэгдээгчидтэй бур 2-р сард Ливид мөргөлдөж эхлэсэн үед дэлхийн томоохон банкуудын шинээчид таамагласан билээ. Barclys Capital -150 долларт  ч, японы Nomura банк - 220 долларт хүрч өсөн нэмэгдэнэ гэж үзсэн аж. Саудын Аравийн  нефтийн сайдын албаныг тушаал 26 жил хашсан  шейх Заки Ямани одоо шинжээчдийн саналыг дэмжиж байна. Саудын Аравийн улс төрийн тогтвортой бус байдал дэлхийн түүхий эдийн зах зээлийг «дэлбэлэнэ»гэж тэрээр үзэж байна. Нефтийн үнэ урьд өмнө үзэгдээгүй 300 доллар болно. «Гэвч байдал ийнхүү даамжрах шалтгаан одоогоор алга байна. Харин Тунист ийм хэрэг болно гэж хэн нэгэн үзэж байсан уу? гэж Заки Ямани тэмдэглэв. Заки Яманийн таамаглал биелэж болзошгүй гэж «Алор –Инвест» компанийн магадлан шинжлэх хэлтсийн дэд дарга Дмитрий Лютягин хэлээд «Тус улсын байдал дээр таамнагласанаар даамжирвал нефтийн үнэ үнэхээр эрс өсөн нэмэгдэж, 200 долларт хүрч магадгүй. Үнэ нефтийн зах зээл дэх дамын худалдагчдаас шалтгаална» гэв .Эдүгээ Саудын Арави нефтийн зах зээлийг аварч байна. Тус улс хоног дутмын нефтийн олборлолтоо бараг 9 сая баррельд  хүргэж, Ливид олборлолтыг зогсоосны улмаас учирсан хохиролыг нөхөж байна. Саудын Аравид нөөц хүчин чадал ч бий. Гэвч Саудын Аравид нефтийн олборлолтыг түр зогсоовол ОПЕК-ийн бүх гишуун улс алдагдлыг нөхөж чадахгүй. Гэвч зарим шинжээч өөр санаа бодолтой байна. Дамын худалдагчид нефтийн үнийг ухаанд багтамгүй гэмээр хэмжээнд хүргэж мэднэ. Гэвч ийм үнэтэй нефтийг худалдан авах этгээд олдохгүй гэж «Нефтегазовая вертикаль» сэтгүүлийн газрын эрхлэгч Андрей Мещерин хэлээд «Нефтийн ийм өндөр үнэ удаан оршихгүй гэж бодож байна. Хэрэглэгчид  нефть ийм өндөр үнээр худалдан авахад бэлэн байна уу гэсэн гол асуудал тулгарлаа. Саяхан хямралыг давсан дэлхийн эдийн засаг ийм өндөр үнээр нефть худалдан авч чадахгүй. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг олж үнийг ухаалаг хэмжээнд байлгах бололтой» гэв. Үнэтэй нефть Европын эдийн засгийн өсөлтийн таамагналд нөлөөлж байна. Deutsche Bank-ны мэдээлснээр Брент баррель нефтийн үнэ 120 орчим доллар болвол Европын холбооны ДНБ-ний өсөлтийн хурдац наанадаж 0,5 хувиар буурна. 150 долларт хүрвэл Европын өсөлт зогсонги байдалд орно. АНУ-ын эдийн засгийн талаархи таамгнал ч адилхан байна. Иймээс бүс нутагт шинэ хувьсгал өдөөх нь Америк, Европын демократуудад ашиггүй. Тэгэх нь өөрсдөд нь хор холбогдолтой болж мэднэ.