Ливийн газар нутагт байгаа зэвсэг нь алан хядагчдын гарт орж магадгүй юм. Энэ тухай 4-р сарын 5-нд Алжирын  ГХЯ- ны төлөөлөгч  Абделькадер Месахель     мэдэгдэв. Түүний ярьж байгаагаар “ Жамахирийн газар нутаг дээр  Аль-исламын Магрибын орнуудын Аль-Каидагийн бүлэглэлийнхэн мэдэгдэхүйц нэмэгдэж буйд түгшиж байна” гэв. Дипломат үзэхдээ Ливид эргэлтэнд орж байгаа тэдгээр зэвсэгийг алан хядагч бүлэглэлийнхэн  ашиглаж болох магадлалтай учраас сэтгэл түгшиж байна гэжэээ. Алжир улс Ливитэй хуурай газрын үргэлжилсэн хилээр залгагддаг юм. Шинжээчдийн үзэж буйгаар Алжирын нутаг дээр байсан хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүд нь Жамахирид  дотоодын мөргөлдөөн эхэлсний дараа тэд хил залгаа орон руу гарсан бөгөөд одоо  Муаммар Каддафигийн дэглэмтэй нэгдэн зэвсэгт мөргөлдөөнд оролцож байна.