Хэрэв босогчид байлдааны ажиллагаагаа зогсоох юм бол Муаммар Каддафийн дэглэмийнхэн тэдэнтэй яриа хэлэлцээр хийхэд бэлэн байна. Энэ тухай 4-р сарын 5-нд Жамахирийн өндөр албан тушаалтай төлөөлөгч Халед Каим мэдэгдэв. Ингэхдээ Каим тэмдэглэхдээ босогчид нь цаашдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжтой  юм гэв. Тэрээр НҮБ-ын болон Өмнөд Африкийн ажиглагчдын оролцоо нь  улс төрийн яриа хэлэлцээрийг зохих журмын дагуу явагдах батлагаа болно гэв. Ливийн дипломат цааш хэлсэн үгэндээ Бенгази дахь сөрөг хүчнийхний байгуулсан Шилжилтийн Үндэсний зөвлөл нь Жамахирид төдийлөн нэр хүнд бүхий биш гэж тэмдэглэв. 2-р сарын дунд үеэс Ливид тус улсын удирдагчаар 40 гаруй жил болсон Муаммар Каддафигийг огцруулахыг шаардсан жагсаал үргэлжилсээр зэвсэгт бослого болж, засгийн эрх баригчдын эсрэг зогссон юм. 3-р сарын 19- нд тус улсад Муаммар Каддафигийн хүчнийхний эсрэг  “Одиссея. Үүр цайх” Барууны  эвслийн цэргийн ажиллагаа   эхэлсэн юм.