Багдадын “Аль Мустансирия” их сургуулийн багш нар 4-р сарын 5-нд ажил хаяж өөрсдийн аюулгүй байдлыг хамгаалахыг шаардав. “Улс профессор,багш нарыг зэвсэгт халдлагаас хамгаалах ёстой” гэж тус их сургуулийн профессор Таги аль-Асади ярьлаа. 2003 оны 3-р сард Иракд америкийн цэрэг нэвтэрсний дараа тус улсын шинжлэх ухааны элитүүдийн зарим төлөөлөгчид рүү  үл мэдэх хүмүүс халдаж байсан аж. Тэднийг хулгайлах тохиолдол ч цөөнгүй удаа гарч байжээ. Иракийн багш нарын  нийгэмлэгийн мэдээлснээр 2003 оноос тус улсад 720 гаруй багш нар ор сураггүй алга болжээ. Түүнчлэн 5,5 мянган багш нар гадаадад гарсан байна.