Хойд мөсөн далайн мөсөн уулууд  хайлаж байгаа нь Европын болон Хойд Африкийн уур амьсгалд таамаглашгүй өөрчлөлтүүдийг  авчирч магадгүй байна. Энэ тухай 4-р сарын 5-нд британий “Гардиан” сонин эрдэмтэдийн судалгааг иш татан мэдээлжээ. “Энэ нь далайн усны эргүүлгэн болон Гольфстримийн урсгалд нөлөөлж болох юм”гэж Германы Альфред Венгенерын Хүрээлэнгийн эрдэмтэн Беньямин Рабе мэдэгджээ. Эрдэмтний хэлж  байгаагаар урсаж орж байгаа цэнгэг ус нь далайн гүний давхаргуудад эргүүлэгүүдийг өөрчилж болохоос гадна далайн ургаслын чиглэлийг ч өөрчилж мэдэх гэнэ. Хэрэв Гольфстримийн чиглэл өөрчлөгдвөл,  Европ тив нь илүү хүйтэн цаг агаартай болох аж. Түүнчлэн далайн усанд цэнгэг ус орсноор, далайн усны давс багасаж Балтын тэнгисийн амьтны ертөнцид нөлөөлөх юм.