Өнөө үед бүх оросын системээс гадуурхи сөрөг хүчин үнэн чанартаа системийн хямралд ороод байна. Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн ойлгомжтой хөтөлбөрийг зохиогоогүй, улс төрийн ерөнхий талбараа олж чадаагүй, үйл ажиллагаа явуулах нэгдсэн стратегээ одоо болтол тохиролцож чадаагүй л байна. Оросын удирдлага системээс гадуур сөрөг хүчин улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев жилийн өмнө холбооны телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө энэ талаар юу гэж хэлж байсныг санацгаая: «Системээс гадуур сөрөг хүчин яагаад системээс гадуур сөрөг хүчин байгаа юм бэ гэхээр тэд өөрсдийгөө улс төрийн системийн дотор олж харахгүй байгаа юм. Тэд өөрсдөө л энэ байр суурийг сонгож авсан. Энэ бол тэдний эрх. Жагсаал цуглааны тухай, нийгмийн эв нэгдлийн тухай, сонгуулийн тухай манай хуулиудыг  зөрчихгүй л байвал энэ ажиллагаанд би ойлгомжтой ханддаг. Өөрөөр хэлвэл системээс гадуур сөрөг хүчин гэгч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байвал өөрт нь таалагдсан тэр ажлаа хийж л байг. Тэд ямар ч гэсэн хэн нэгний үзэл бодлыг илэрхийлж байгаа байлгүйдээ, гэхдээ заримдаа тэд хэнийхийг илэрхийлээд байна вэ гэдгий нь хэлэхэд надад хүндрэлтэй байдаг юм. Тэгэхдээ энэ бол дотоод үнэлгээний асуудал юм, би хэнийг ч гомдоохыг хүсээгүй юм шүү» гэж Дмитрий Медведев хэллээ. Системээс гадуур болон системийн /парламентын/ сөрөг хүчин гэж байлгах ёстой гэсэн ардчилалын сонгодог загвар байдгийг сануулья. Харин Баруунд бол системээс гадуур нэгдлүүд нийгмийн институтийн нийгэм эдийн засгийн болон улс төрийн баазын хөдөлбөргүй байдлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд стратегийн зорилтод хүрэх замыг сонгох тал дээр төр засагтай санал зөрөлддөг юм. Орос улс өвөрмөц учраас системээс гадуур сөрөг хүч нь маш олон хэлбэртэй бөгөөд нэгдсэн зорилт зорилгын тухай ярих ч хэрэггүй юм. Энэ хүчинд жишээ нь улсын бүртгэлд ороогүй Үндсэрхэг большевик намын тэргүүн, хэт үндсэрхэг үзэлтэн Эдуард Лимонов одоогийн оршин тогтнож байгаа улс төрийн бүтцийг ямарч эвлэрэлгүйгээр эсэргүүцэж, түүнийг түлхэн унагаахыг уриалан дуудаж бах нь ханадаг нэгэн билээ. Харин либерал жигүүрт нь ерөнхий сайд асан Михаил Касьянов, дэд ерөнхий сайд асан Борис Немцов, шатарчин Гарри Каспаров, нэрд гарсан тэрсүүд үзэлтэн, хууль хамгаалагчид Людмила Алексеева, Лев Пономарев нарын зэрэг хүмүүс байдаг юм. “ОУ-ыг цогцлоон байгуулах” талаар ч тэд байнга маргалдаж, мэтгэлцсээр байна. Зарим нэгэн хэт үзэлтэй сөрөг хүчний нэгдлүүд, амьдралд байр сууриа олоогүй, юу ч хийхээс буцахгүй, тэр дундаа хуулийн эсрэг үйлдэл хийхээс ч буцахгүй хүмүүсийн эгнээнээс өөрийн талынхныгаа хайж байна. Түүнээс гадна системээс гадуурхи хөдөлгөөний “тархины төв” гэж өөрсдийгөө гайхуулдаг сөрөг хүчний сэтгүүлч, нийтлэлчид бие биенээ маш идэвхитэй шүүмжилж, хэн нь хэн болохоо харуулах ажил л гол төлөв хийж байна. Одоо байгаа засгийн газартай ижил үйл ажиллагаа явуулж чадах чадвартай сүүдрийн засгийн газар байгуулах тал дээр ч тохиролцож чадахгүй байна. Одоогийн оршин тогтнож байгаа зүйлийг эсэргүүцэж байгаа ямар ч сөрөг хүчний гол уг үндэс энэ байх ёстой. ОУ-ын хүн амын ихэнх хэсэг нь системээс гадуур сөрөг хүчний тэргүүнүүдийн тухай болон энэ үзэгдлийн тухай огт юу ч мэдэхгүй байна гэсэн саяханы судалгаа үүнийг батлаж өгч байна. Эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн баталгаа, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг бодит зүйлүүдийг хүмүүс сонирхдог юм. Яг энд л сөрөг хүчний тэргүүнүүдэд санал болгох зүйл юу ч байхгүй. Жишээ нь засгийн эрхэнд гарлаа гэхэд үйл ажиллагааны ирээдүйтэй, ижил төсөөтэй хөтөлбөр байхгүй юм. Тэгэхдээ л улс, парламентын бус улс төрийн нэгдэл болон парламентын сөрөг хүчний эрхийг өргөжүүлсээр байна. Ийм маягаар жижиг нам гэгчийн байр суурь нилээд өөрчлөгдөх юм. Тэднийг бүртгэх ажлыг хөнгөвчлөх ба сонгуулийн барьцааг нь өөрчилсөн билээ.  Хэт үзэлтэй сөрөг хүчнийхний үйл ажиллагааг хөл бөмбөгийн хорхойтнуудын үйл ажиллагаатай зүйрлэж болно. Аль аль нь тус тусдаа хуулиа хүндэтгэн үздэг, төлөв томоотой иргэдээс бүрдэж байгаа. Харин олуулаа нэг дор цуглаад ирэхээрээ тэд шүүмжлэгчдийг үл тэвчинэ гэсэн уриан дор хуулийн эсрэг, түрэмгий үйл ажиллагаа явуулахад ч бэлэн болдог билээ.