Ливийн эрх баригчид яриа, хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн байгаа гэнэ. Триполь  улс-төрийн шинэчлэл явуулахыг зөвшөөрч байгаа тухай  Каддафигийн албан ёсны төлөөлөгч Мусса Ибрагим мэдэгдлээ.Гэхдээ Каддафигийн энэхүү араншингаа солих нь түүний эсрэг талынханд ердөө ч таалагдсангүй бололтой.Муаммар Каддафигийн талынхны мөргөлдөөнийг зөвшилцөх талаар саналууд нь “итгэл хүлээлгэхгүй” байгаа юм. Ийм тайлбарыг Италийн ГХЯ-ны сайд Франко Фраттини өгөхдөө: одооноос Рим нь Ливийн шилжилтийн Үндэсний зөвлөлийг тус улсын цорын ганц хууль ёсны төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрч байна гэв. Үүний өмнө ийм мэдэгдлийг Франц улс хийж байсан юм. Барууныхны дэмжлэгт сэргэсэн сөрөг хүчин Каддафитай ямар нэгэн холбоо тогтоохоос татгалзав. Үүний зэрэгцээ Жамахири нь мөргөлдөөнийг энх тайвны замаар шийдэх найдвараа алдаагүй байна. Каддафийн элчүүд  Герк-Түрк- Мальта улс руу айлчлахаар явжээ. Түүний зорилго нь тусгаар тогтносон талыг байдлыг тогтворжуулах асуудалд зуучаар оролцохыг ятгах явдал юм. Ливийн засгийн газар нь өөрийн талаас улс-төрийн бүхий л өөрчлөлтүүдийг хйихэд бэлэн байгаагаа амлаж байгаа аж. Муаммар Каддафигийн хүү Сейф –уль-Ислам нь  засгийн эрхийн жолоог гартаа атгахад бэлэн бөгөөд улс орныг ардчилсан үндсэн хуулийн системийн удирдлагаар явуулах аж. Гэхдээ энэ нь бодит байдлаас  хол юм гэж араб, исламын судалгааны төвийн захирал Александр Ткаченко тэмдэглэж байна. «Эдгээр шинэчлэлүүд  нь  бүр жинхэнэ зохистой хуулбарыг авсан ч гэсэн энэ нь хиймэл, өнгөцхөн  шинж чанартай байх болно. Яагаад гэвэл эдгээр нь дэглэм солигдоход хүргэх нь дамжиггүй. Мэдээж хэрэг ийм  зүйл нь Каддафи болон түүний талынханд таалагдахгуй л болов уу» гэж Александр Ткаченко хэллээ. Каддафигийн эмиссарын дипломат эрх бүхий байдал нь  иргэний дайнд хүргэсэн  асуудлуудыг шийдвэрлэхийн тулд яриа, хэлэлцээрийн механизмыг боловсруулах нь итгэл үнэмшил багатай юм. Яагаад гэвэл энэ тохиолдолд хамгийн гол тээглэж буй чулуу нь бол Муаммар Каддафид  байгаа юм. Жамахирийн удирдагчийн хувьд нэгдсэн бизнестэй барууныхны түншүүдийнх нь  баталгаа хүртэл дэмжлэг болж чадсангүй гэж  Александр Ткаченко ярьж байна. «Тогтвортой болон олон талт худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоо нь түншүүдийн хоорондын  харилцаанд  эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ ливийн хувьд бол тэс өөр юм. Каддафигийн дэглэм  болон барууны ардчилалын хоорондын харилцаанд худалдаа-эдийн  засаг гэхээсээ илүүтэй улс-төр давамгайлж байна» А.Ткаченко тэмдэглэлээ. Ливи болон Барууны улс төр – эдийн засгийн харилцаа нь 2003 оноос эхлэн идэвхитэй хөгжиж ирсэн юм. 1988 онд шотландын Локерби хотод дэлбэрсэн онгоцод холбоотой болохоо Триполь албан ёсоор мэдэгдэж байжээ. Каддафи нь халдлагад өртсөн  амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд  нөхөн олговор болгон гурван тэрбум доллар төлж байсан юм. НҮБ Ливийн эсрэг хоригийг цуцалсан явдал нь Барууны компаниудад  тус улсын эрчим хүчний секторт чөлөөтэй оролцох боломж олгов. Нөгөөөтэйгүүр Ливи нь өөрөө Барууны бизнес рүү шуурхай орлоо. Тухайлбал,  Триполь нь Италийн Uni Credit  компаний 7,7 % үнэт цаасыг  5 тэрбум доллараар , эрчим хүчний аврага Eni компаний үнэт цаасыг нэг тэрбум доллараар тус тус худалдан авчээ.  Түүнчлэн лийвчүүд нь австрийн барилгын Weinerberger корпорац, британий Pearson  хэвлэлийн корпорац болон бусад олон газруудын үнэт цааснуудыг худалдан  авчээ. Каддафигийн Барууныхантай улс төрийн харилцаа холбоо нь нилээд мэдэгдэхүйц бэхжижээ. Британий ерөнхий сайд асан Тони Блэр, Францын ерөнхийлөгч асан  Жак Ширак болон Николя Саркози, АНУ –ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс, Италийн ерөнхий сайд  Сильвио  Берлускони  болон Каддафитай дуртайяа янз бүрийн арга хэмжээнүүдэд уулзаж ярилца, түүний гарыг атган , түүнийг хүндэтгэж буйгаа янз бүрээр илэрхийлж байсан олон. Өөрөөр хэлбэл, тэрээр арваас дутуугүй жил дэлхийн улс төрийн тавцанд хамгийн нөлөө бүхий хүн байх байлаа. Тэрээр үүнийгээ хадгалж чадах уу, түүнийгээ нээлттэй ашиглаж чадах эсэх нь таамаглал болон үлдэж байна.