Орос улс Перу улсад цэргийн тээврийн эхний хоёр Ми-35 П нисдэг тэргийг нийлүүлэв. Тэдгээр нь “Армандо Реворедо Иглесиас” АЦН хүчний нисэх баазад хүргэгджээ. Оросын мэргэжилтнүүдийн туслалцаатай тэдгээр техникийг угсрах ажил эхэлсэн байна.  Нисдэг тэргүүдийг перугийн нисэх хүчний уламжлалат өнгөөр буджээ. Хамрын хэсэгт нь  аврага махчин загасны амыг зурсан байна. Өнгөрсөн жилийн долдугаар сард хоёр тал Ми-117 Ш зургаан  нисдэг тэрэг, Ми-35 П цэргийн-тээврийн нисдэг тэрэг хоёрыг тус тус  нийлүүлэхээр гэрээ хийсэн байжээ.