Япон улсын газар хөдлөлтөд нэрвэгсдэд туслах тусламжаа Орос улс нэмэгдүүлж байна. “Росатом” концерн осол гарсан “Фүкүшима-1” АЦС руу их хэмжээний хамгаалах амны хаалт болон хэмжилтийн багаж хэрэгслийг явууллаа. Ойрын үед японы талд цацрагийн хаягдлыг боловсруулах төхөөрөмжийг  хүлээлгэн өгөх юм. Сүүлийн багаж хэрэгсэл нь АЦС-ын нөөцийн саванд хуримтлагдаад байгаа  цацраг идэвхит усыг шүүхэд хэрэг болох юм. Бохирдсон усны талыг нь далайн ус руу урсгаж эхэлсэн байна.Эрх баригчид уг усны хортой бодисийн агуулга нь хэвийн хэмжээнээс 100 дахин  их байгаа нь  ямарч аюулгүй хэмээн ятгаж  байна.   Японы нуранги нь  дээр тэдгээрийг эмхэтгэн, нас барсан хүмүүсийг эрж хайн  ажиллаж байсан оросын аврагчдын ажилласны дараа нь  Орос улс  Япон руу “Фүкүшима-1” АЦС - ын ослын хор уршигийг арилгахаар ажиллагсдад зориулан ачаа хүргүүлсэн юм. Эхний онгоц Япон руу хамгаалах маск болон 400 цацраг идэвхижилт хэмжилтийн багажийн хамт ниссэн юм. Одоо “Май цэцэг” нэртэй тусгай багаж хэрэгслийг илгээх талаар яриа, хэлэлцээ хийж байна. Тэр нь шингэн цацраг идэвхижилтийн хаягдлыг дахин боловсруулалтанд зориулан Приморийн “Звезда” үйлдвэрт  хийсэн бөгөөд үүний өмнө усанд шумбагч атомын хөлөг онгоцыг устгалд оруулахад  ашиглагдаж байжээ. Энэ тухай “Оросын дуу хоолойд” Росатомын албан ёсны төлөөлөгч Сергей Новиков ярихдаа «Одоо бидэнд энэ төхөөрөмжийг Япон улсад илгээх боломж байгаа юм. Тэр тусмаа бидэнд японы мэргэжилтэнүүд  хандаж хүсэлт ирүүлсэн. Японы мэргэжилтнүүд энэ тухай техникийн үзүүлэлтүүдийг  буюу өөрөөр хэлбэл энэ төхөөрөмжийг аль болох  үр ашигтай ажлуулахын тулд лавлагаа  шаардаж байлаа. Хэрэв бидний хариулт тэдний санаанд нийцэж чадвал бид уг төхөөрөмжийг “Фүкүшима-1” АЦС-ын ойролцоох  усанд шуурхай аваачих арга хэмжээг авна» гэлээ. “Фүкүшима-1” ослын АЦС-д  энэ төхөөрөмж маш их шаардлагатай байгаа. АЦС-ын агуулах савууд нь хэдэн мянган тонн цацрагтай усаар дүүрсэн бөгөөд түүнийгээ хааш хийхээ ч мэдэхгүй байгаа юм. Түүнчлэн станцын эвдэрсэн хэсгээс усыг соруулах шаардлагатай байгаа юм. Ийм тохиолдолд эрх баригчид 11,5 мянган тонн  хортой усыг тав,  зургадугаар реакторуудаас далай руу юүлэх амаргүй шийдвэрийг гаргажээ.  Ихэнхдээ йодын хортой энэ усны агуулга нь хэвийн хэмжээнээс 100 дахин илүү байгаа юм. Гэхдээ Японы засгийн газар шинжээчдийн үзэж буйг иш татан  хүмүүсийн эрүүл мэндэд аюулгүй гэж байна. Үүнд тэвдэж сандралгүй тайван байхыг ”Курчатовын хүрээлэнгийн”  Үндэсний судалгааны төвийн захирлын зөвлөх  Николай Кухаркин уриалж байна. «Йод бол аюултай юм бишээ. Тэр нь зөвхөн эхний үед станцууд гадагш цацаж эхлэх  үед л аюултай. Тэр үед их хэмжээгээр гадагш цацагддаг.  Харин дараа нь йод нь бутарч алга болдог. Хагас бутралтын үедээ тэр тийм их байдаггүй, тэр процесс нь  цагаар хэмжигддэг. Усанд байгаа бол түүнээс ер айлтгүй. Муу юм нь цезий болон плутонийд байгаа юм, гэхдээ тэдгээр нь одоо багассан байгаа» гэж Николай Кухаркин хэллээ. “Фүкүшима-1”-гийн нэг, хоёрдугаар ректоруудад одоо цацраг идэвхижсэн усыг идэвхитэй нь аргагүй хайж байна.Үүний тулд станц дээр тусгай будагтай уусмалыг цацаад байна. Энэ нь хаана цоорхой байгааг  заах ёстой. Түүнчлэн  ойрын үед мэргэжилтнүүд шинэ хөвөгч хаалт төхөөрөмжийг станцын буланд  байрлуулж эхэлнэ. Эдгээр усан доорх хавх нь задгай далайн усанд цацраг идэвхижилтийн өчүүхэн ч  хэсэг орохоос сэрэмжилж байх юм.