”Фукусима-1” АЦС-ын хоёрдугаар реакторын Номхон далай руу орж буй усны йодын -131 цацраг идэвхижилтийн агуулга хэвийн хэмжээнээс 7,5 сая дахин илүү байна. Энэ тухай “Токио электрик пауэр” компаний станцын оператор мэдээлжээ. Нөгөөтэйгүүр, гадагш алдалтыг зогсоож чадаагүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цацраг идэвхижилт багатай 11,5 мянган тонн усыг  Номхон далай руу   үргэлжлүүлэн шавхаж  байгаа аж. Ингэснээр ослын гурван реакторын байранд болон техникийн хонгилд хуримтлагдаад байгаа илүү цацраг идэвхижилттэй  60 мянган тонн ус хадлаглах савыг суллах боломжтой болж байгаа юм. Үүнээс болж дараа дараагийн алдалтыг  арилгах ажил болон эрчим хүчний халсан блокуудыг хөргөх системтэй холбоотой ажлууд зогсжээ.