Оросын соёлын зүтгэлтнүүд олон үзэсгэлэн, концерт, наадмаар олсон хөрөнгөө японы гай гамшигт нэрвэгдсэн оршин суугчдад гуйвуулж байна. Дэлхийд нэрд гарсан Москвагийн хөгжмийн дээд сургууль хандивын наадмаа 3-р сарын 31-нд явуулж  эхэллээ. Москвагийн хөгжмийн дээд сургуульд суралцаж байгаа японы оюутнууд сэтгэл түгшүүлсэн мэдээ авсан ч төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх боломжгүй байна. «Японд гамшиг болсныг мэдээд ямар нэг тусламж үзүүлэхийг бодсон  гэж дээд сургуулийн аспирант Макико Куде «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд «Японоос уламжласан телевизийн сурвалжлагаас харсан аймшигт гай гамшгийн хор уршиг зүрх шимшрүүлэв. Миний багш, анд нар тэнд байгаа…Азаар ээж, аав маань нэрэвгдээгүй. Харин миний найз гэр оронгүй үлдэв. Сэтгэл түгшсэн ч яаж туслах вэ? Ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээд өглөгийн концерт тоглож олсон хөрөнгийг нэрвэгдэгсдэд явуулахаар шийдсэн» гэв.Оросын багш, оюутнууд,  японы оюутнуудын саналыг халуун дотноор дэмжив. «Цуврал концерт тоглох хүч хангалттай байна. Япон Москвагийн хөгжмийн дээд сургуулийн амьдралд онцгой байр эзлэж байна. Тус улстай бүр 1920 онд нягт холбоо тогтоосон гэж профессор Маргарита Каратыгина  «Оросын дуу хоолой» радиод мэдээллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ бид «Япон сэтгэл » жил дутмын наадам одоогоос 12 жилийн өмнө явуулж эхлэсэн. Наадам буддын ариун нандин тооны дагуу 9-р сараас 12-р сар хүртэл 108 өдөр үргэлжлэдэг. «Наадам ямар ч прагматик зорилтгүй хийгээд бие биеэ танин мэдэх, олон орны хөгжимчид харилцах гол онцлогтой. Энэ оны наадам гайхамшигт хөтөлбөртэй. Японд гай гамшиг болсон ч  хөтөлбөр өөрчлөгдөхгүй. Олон орны хөгжимчид бидний уриалгыг хүлээн авч манайд бас ирнэ» гэж профессор Маргарита Каратыгина хэллээ. 4-р сарын 22-д хүртэл үргэлжлэх Москвагийн хөгжмийн дээд сургуулийн өглөгийн хөтөлбөрийн дагуу оросын ба японы хөгжим эгшиглэнэ. Японы хөгжмийн зохиолч Иссэй Цукамотогийн  ХУ11 зууны сэдэвт дуурь тэдгээрийн дотор байна  гэж Маргарита Каратыгина мэдээлээд «Энэ нь янз янзын даврагын төлөөлөгчид хамт байж чадахгүй байсныг тусган харуулсан гунигт явдал  билээ.Залуу эрэгтэй амь үрэгдэж, бусгүй  сумд байх болжээ. Дуурь яруу сайхан хөгжим аялгуутай. Энэ дуурийг тоглосноороо   гай гамшигт нэрвэгдэгсдэд туслахад их хувь нэмэр оруулна гэж бодож байна. Миний бодоход танхим пиг дүүрэн байх болно» гэв. Коцертыг сонирхсон олон хүн бидэнд утасдав. Хамт олноороо ч ирж үзэхээ мэдээлсэн гэж гай гамшигт нэрвэгдсэн японы оршин суугчдад туслах Москвагийн хөгжмийн дээд сургуулийн  наадмын зохион байгуулагчийн нэг профессор Каратыгина хэллээ.