Юрий Гагарины сансрын нислэгийн 50 жилд зориулсан  үзэсгэлэн Венийн НҮБ-ын төлөөлөгчийн газар нээгдэв. Үзэсгэлэнд дэлхийн анхны сансрын  нисгэгчийн амьдрлыг өгүүлсэн 100 гаруй гэрэл зураг тавигджээ. Түүнчлэн зөвлөлт - оросын сансрын хөлгийн макет болон сансрын хөгжлийн түүхийг өгүүлэх гэрлэн туурга зургийг дэлгэн харуулжээ. Бас нэгэн үзэсгэлэн нь  Брюссель дэхь ЕХ - ны байранд нээгдлээ. Түүн дээр хүн сансрын уудмыг эзэмшиж байгаа түүхэн гэрэл  зургуудыг дэлгэн харуулжээ. Тус үзэсгэлэн нь Орос Улс, ЕХ- ны энэ салбар дахь хамтын ажиллагааг тусган харуулжээ. Харин Венесуэлийн  нийслэл Каракасд үзэсгчид тэртээх 60- аад оны үйл явдал  хүн анх сансарт  ниссэн тухай “Манай Гагарин” баримтат киног сонирхон үзлээ.