Ливийн засгийн газар дэлхийн улс гүрнүүдтэй улс төрийн хямралаас гарах тухай хэлэлцэхэд бэлэн байгаа аж. Энэ тухай  засгийн газрын тэргүүн Муса Ибрагим мэдэгджээ. Түүний ярьснаар ливийн эрх баригчид нь сонгууль  буюу бүх ард түмний санал асуулга явуулахыг зөвшөөрч магадгүй юм байна. Гэхдээ Муаммар Каддафи  нь ерөнхийлөгчөөр үлдэх ёстой гэнэ.  Яагаад гэвэл “зөвхөн тэр л шилжилтийн энэ үед Ливийн баталгаа болж чадна” гэж Ибрагим цохон тэмдэглэв. Тэрээр улс орны ирээдүйг гадаад орнууд бус,  ливичүүд өөрсдөө шийдэх ёстой гэсэн байна. Хоёрдугаар сарын дунд үеэс эхэлсэн Ливийн мөргөлдөөн тус улсыг 40 жил удирдсан Муаммар Каддафигийг огцрохыг шаардсан жагсаал цуглаанаас  эхэлсэн юм. Дараа нь тэдгээр жагсаал цуглаан нь засгийн газрын хүчнийхэн болон босогчдын хоорондох зэвсэгт сөргөлдөөн болж хувирсан юм.