3-р сарын 11- нд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүдсэн цунамид нэрвэгдэсдийн тоо 12,3 мянга даваад байна. Хамгийн сүүлийн мэдээгээр сураггүй бологсдын тоо 15 мянга гаруй болж байна. ОХУ-ын ГХЯ даваа гаригийн үдэш өөрийн иргэддээ Японд зорчихоос түдгэлзэхийг уриаллаа.Дипломатуудын үзэж байгаагаар тэнд “Фукусима-1” АЦС-ын  осол болон томоохон сүйрэлтэй холбоотой  байдал хүнд хэвээр байгаа аж. 3-р сарын 11-нд Японд 9 баллын  хүчтэй газар хөдлөсний улмаас тус улс нь  дайны дараах бүхий л хугацааны  түүхэндээ гарч байгаагүй сүйрэл амссан юм.