"Гагарины “ нэртэй “Союз-21”хөлөг Байконуураас хөөрлөө. Тооцоолж байснаар хөөрснөөс хойш 9 минутын дараа сансрын тойрог замд орон улмаар хоёр хоногийн дараа хүрэх олон улсын сансрын станц руу нислэгт гарлаа. 4-р сарын 7-нд залгагдахаар төлөвлөгдсөн байгаа.  Хөлгийн бүх  систем хэвийн ажиллаж байна. Багийн бүрэлдэхүүнд оросын иргэн Александр Самокутяев, Андрей Борисенко, НАСА-гийн одон орон судлаач Роналд Гэран нар байгаа юм.Тэд тойрог замд таван сар ажиллана.  “Гагарин”хөлөг нь анх хүн сансарт ниссэний 50 жилийн түүхээс 7 хоногийн өмнө хөөрсөн юм. Энэ түүхэн үйл явдлыг дэлхий нийт идэвхитэй тэмдэглэж байна.

Гэрэл зураг