Америкийн хөрөнгө оруулагчид тун эрсдэлтэй орон сууцны барьцаат зээлээр үнэт цаасаар наадаж байна. Эдгээр үнэт цаас  унаснаас болж 2008 онд гүнзгий хямрал  үүссэн билээ. Орон сууцны барьцаат зээл хямрал ахин үүсгэх гэж байгааг шинжээчид тэмдэглэв. АНУ-ын холбооны нөөцийн систем хөрөнгө оруулагчид орон сууцны барьцаат зээлийн үнэт цаасыг сонирхоход их нөлөө үзүүлэв. Тусгай газар хямралыг давахын тулд зээллэгийн байгууллагад ногдуулах жилийн хууг хамгийн доод хэмжээнд нь  хэвээр хадгалж байна.Энэ нь хөрөнгө оруулагчдыг ямар ч хөдлөшгүй хөрөнгөд хөрөнгөө оруулахад хүргэж байна гэж «Арбат Капитал Менежмент» компанийн захирлуудын зөвлөлийн дарга Алексей Голубович тэмдэглээд  «Америкийн засгийн газраас 2012 оныг дуустал  хууг нэмэгдүүлэхгүй, тоо хэмжээг багасгах хөтөлбөрийн 2 дахь үе шат дууссаны дараа шинэ хөтөлбөрийг зохионо гэж олонхи шинжээч үзэж байна. Энэ нь хаягдал төдий мөнгө бий болно гэсэн үг. Ажилгүйдэл инфляциэс илүү аюултай гэж АНУ үзэж байна. Иймээс арга буюу мөнгө хэвлэн гаргаж, хуугийн хэмжээг өөрчлөлгүй дээрх шийдвэрийг  гаргаж байна» гэв.Орон сууцны барьцаат зээл, зах зээл дээр ахин эрс өсөхгүй гэж АНУ-ын санхүүгийн удирдлага батлан илэрхийлжээ. Гол хоёр шатгааныг дурдсан байна. Хөрөнгө оруулагчид орон сууцны барьцаат ээлтэй холбоотой агентлагуудын үнэт цаасыг худалдаж авахгүй байна. Түүнээс гадна ажилгүйчүүдэд зээл олгох болон барьцаат бус  зээлийг хориглосон явдал эрсдлийг арилгахад нөлөөлнө гэж  зохицуулагчид үзэж байна. Гэвч бодит байдал ямар ч таамаглалаас илүү хүнд байдаг гэж Алексей Голубович онцлоод  «Үнэт цаасыг худалдахаас өөр асуудлыг шийдвэрлэх арга зам үгүй. Ямар учраас худалдах вэ гэвэл үнэт цаас бодит орон сууцаар батлагдаагүй байна.Түвэгтэй асуудлыг үүсгэхээс сэрэмжлэхийн тулд одоо тодорхой тохиолдол  бүрийг зохицуулах хэрэгтэй. Энэ нь асар их ажил билээ. Банкууд болон  санхүүгийн зах зээлийн бусад этгээдүүд  ашиг олвол ийм ажил хийнэ. Иймээс эдгээр үнэт цаасны зах зээлийг бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол татвар төлөгчид зардлыг дана» гэлээ. Гэвч Холбооны нөөцийн систем санхүүгийн хямралын үед зах зээлийг дэмжихээр худалдан авсан облигациа  худалдахаа зарлан мэдээллээ. Олон тэрбум долларын тухайд яригдаж байна. Шинжээчид гутрангүй үзэл бодолтой байна. АНУ-ын санхүүгийн эрх баригчид үнэн чанартаа байр сууриа өөрснөө сулруулж байна гэж «ФБК» консалтингийн компанийн стратегийн магадлан шинжлэх газрын удирдагч Игорь Николаев үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Хямрал ахин давтагдаж болзошгүй гэж үзэж байна. АНУ хямралтай яаж тэмцсэн бэ? Эдийн засгийг мөнгөөр л дүүргэв. Эдгээр мөнгө хөрөнгийг оруулах орон сууцны барьцаат зээлийг оролцуулан  хөрөнгийн зах зээлийг даруй эрдэг.Үйл явц аажим явагдсан ч «савангийн хөөс» гэгч бий болж дампуурах ирмэгт л тулна» гэв. Урьдын орон сууцны барьцаат зээл америкийн татвар төлөгчдэд 5 триллион гаруй долларын дарамтыг тохсон уршигтай байсныг шинжээчид дурдав. Дэлхий дахин үүнд ямар хэмжээний төлбөр төлсөн нь өнөө болтол тодорхой бус байна. Шинэ хямрал ямар хохирол учруулахыг шинжээчид одоогоор бодож үзээгүй байна.