Хавар, үзэсгэлэн гоо хоёр ихэр юм. Хавар болохоор хүн бүхэн биеэ өөднө татан гоё сайхан болохыг хүсдэг. Орчин цагийн нийгэмд тахал болон тархсан гоё сайхан биетэй болох гэсэн хэт зүтгэл сайн юманд хүргэхгүй гэж эмч нар урьдчилан сануулж байна. Поликлет, Пифагор, Леонардо да Винчи нарын тооны аргаар шалган тааруулсан биеийн маш зохистой хэлбэр галибарын жаягт эрин зуун бүхэн өөрийн гэсэн гуа сайхны өнгө төрхтэй өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн гэж Москвагийн гоо сайхны хүрээлэнгийн гуа сайхны эмнэлэгийн салбарын мэргэжилтэн, анагаах ухааны дэд эрдэмтэн Елена Подляшук хэлэв. «90-60-90 гэдэг маш зохистой бие галбирын үзүүлэлтүүд, “хуучин” болоод “шинэ” ертөнцийн сая сая сайхан хүүхнүүдийн алтан хэмжүүр болжээ. Эртний Грек, Ромын үеийн сайхан хүүхнүүдийн биеийн энэ харьцаа нь орчин цагийн хүмүүсийн хувьд хүршгүй оргил юм. Нэртэй загвар өмсөгчдийн биеийн гальбир нь генд нь сууж өгсөн байдаг юм. Байгал дэлхий хэн нэгэнд ийм бие заяагаагүй бол өөрийгөө ямар нэгэн байдлаар тамлах хэрэг гарна гэсэн үг. Харин үр дүн нь тийм ч сайхан биш. Энэ “алтан зүсэлт” үзүүлэлтүүдийг  хөшөө, барималд зориулаж гаргасан гэдгийг сануулья. Хүмүүсийн хувьд энэ нь хүрч болошгүй зүйл, учир нь хүн бүхэн өөрийн гэсэн өндөр, жин, гентэй шүү дээ» гэж Елена Подляшук хэллээ. Санал асуулагад оролцсон бүсгүйчүүдийн 25% нь өөрийнхөө биеийн хэлбэр галбирт сэтгэл дундуур байдаг нь тогтоогджээ. Толинд туссан өөрийнхөө дүрсийг тэд зөв үнэлэх чадваргүй юм. Дүрс түүнд хэлбэр галбиргүй, тарган харагддаг байна. Биеэ улам гоё болгохын тулд тэд өөрийгөө тураалд хүргэдэг юм. Ямарч хоолны дэглэм махлаг хүүхнийг нарийхан хүүхэн болгохгүй. Секс маягийн харагдах гэж турж байгаа хүүхнүүд бүр эсрэг үр дүнд хүрч эр хүнийг харах ч сонирхолгүй болдог байна. Учир нь бэлхүүснээс доош өөхний давхарагад үр хөврөлийн эд эс үүсэж бий болдог ба энэ давхарага багасснаас тэдний идэвхижилт болон тоо хэмжээ багасдаг байна. Бүтэн жил хагас, хоёр жил гүйцэд идэхгүй байснаас болж жин нь анхны жингээсээ 50%-иар багассан тохиолдолд бүх эд эрхтэн бие организмын үйл ажиллагааг дарамтад оруулж дараа нь эдгэшгүй өвчинд ч хүргэж мэднэ.Сайхан хүүхнүүд олон байх ёстой гэж олон олон ард түмэн үзсээр ч ирсэн, үзсээр ч байна. Ийм учраас эх эцгүүд охидуудаа залуу наснаас нь бордож дараа нь нөхрүүдэд нь энэ ажлаа даалгаж өгдөг билээ. Тэдний хувьд туранхай байна гэдэг өвчин зовлонтой, ядуу зүдүүгийн шинж, харин тарган цатгалан байна гэдэг баян тарган, эрүүл чийргийн шинж тэмдэг байсан билээ. Харин сүүлийн үед гуа сайхны энэ үндэсний стандарт алга болж шүтэн бишрэгчдийнхээ гадаад төрхийг дууриаж ингэснээр аз жаргалтай, амжилттай амьдралд хүрнэ гэж горьддог болжээ. Энэ бүхэн эмэгтэйчүүд болон тэдний амьдралын дагуулуудын сэтгэл санаанд хүчтэй нөлөөлөхгүй байж чадахгүй. Эмэгтэйчүүдийг “обьектчуулах” гэсэн шинэ нэр томьёо ч гараад байна, өөрөөр хэлвэл орчин тойрон нь байнга үнэлэж цэгнэж байдаг зүгээр л нэг обьект гэж түүнийг ойлгох. Энэ үнэлгээ нь нийгмийн байр сууринд нь маш чухал гэж тэд үздэг байна. Өөрийнхөө биеийн төрлөх онцлогийг хүлээж авахгүй байна гэдэг эрүүл мэндээ алдаж байна гэсэн үг. Хоолны дэглэм барьснаас болж бие организм өвдөж, эвгүйцэж байгаа дохиог хүлээж авахаа боливол өвчин туссанаа мэдэхгүй  болох аюултай. Гоё болох гэж хийсэн бүх нь талаар болонгуут хүүхнүүд урьд нь алдсан бүхнээ нөхөх гэсэн мэт хэмжээ хязгааргүй идэж эхэлдэг байна. Сүүлийн үед хэт таргалаж байгаа хүмүүсийн тоо эрс өсөж байна гэсэн статистик тоо баримт байна. Хавар болон жилийн ямарч улиралд өөрийнхөө биетэй зөв харьцаж сурахыг эмч нар зөвлөж байна. Моодны шинэ урсгалыг үнэлэхдээ, өөрийнхөө юуг та өөрчлөж чадах вэ, юуг өөрчлөхөд таны сачий чинь хүрэхгүй вэ гэдгийг сайн ойлгож байх хэрэгтэй шүү!