Хамгийн “аз жаргалтай” мэргэжлийн жагсаалтыг АНУ-д хэвлэлээ. Хамгийн гайхалтай нь Америкт “ажилдаа яг л баярт явж байгаа юм шиг явдаг” хүмүүс банкны эзэд, менежерүүд биш харин биотехнологчид гэнэ. Олон улс оронд явуулсан судалгааны дүнг харьцуулж үзэх юм бол хамгийн аз жаргалтай, сайхан амьдарч болох мэргэжил үндэстэн болгонд өөр өөр байна. Иймэрхүү мэргэжлийн жагсаалтыг Оросын Улсад хуулийн мэргэжил тэргүүлж байна. Санал асуулгад оролцсон оросуудын 40 гаруй хувь нь энэ мэргэжлийг хамгийн нэр хүндтэй, найдвартай, өндөр цалинтай гэж үзсэн байна. Хоёрдугаар байранд санхүүчид болон банкны эзэд оржээ. Мөнгөтэй холбоотой ажил хийдэг хүмүүс эргэн тойрныхоо хүмүүст маш азтай, элбэг дэлбэг юм шиг харагддаг байна. Дараачийн эгнээнд дарга нар, маркетлогчид, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн алба хаагчид орсон байна. “Мэргэжлийн жагсаалтыг” эмнэлэгийн болон худалдааны ажилчид хааж байна. Тэдний мэргэжлийг хамгийн аз жаргалтай мэргэжил гэж асуулгад оролцогчдын 11,12% нь тус тус үзсэн байна. Санал асуулгад оролцсон нийт хүмүүсийн хамтарсан саналыг хуульчид хуваалцаж байгаа бөгөөд энэ мэргэжлийг сонгосондоо баяртай байна. Москвагийн нэгэн банкны хуульч Ольга Павлова ярихдаа «Хуульчийн мэргэжил үнэхээр гайхамшигтай мэргэжил гэдэгтэй би санал нэгтэй байна. Өөрийгөө хамгаалах, өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж чаддаг байх зэрэг надад дутагдаж байсан чанаруудыг хөгжүүлэхийн тулд би энэ мэргэжлийг сонгосон нь үнэн, тэгэхдээ ямар нэгэн хэмжээгээр зорьсондоо хүрсэн. Миний хувьд хуульчийн мэргэжил тийм амар хоол биш гэдэг нь тодорхой. Миний ажлын хамгийн тааламжтай зүйл нь толгойгоо ажиллуулж ямар нэг зүйлийг шийдэх явдал юм. Харин материаллаг талаас нь ярих юм бол гэр бүлээ бүрэн дүүрэн хангах явдал сүүлийн байр эзлэх ёсгүй. Мэдээж хэрэг энэ байдал хүмүүсийг тодорхой мэргэжил эзэмшихэд нь түлхэц болдог» гэлээ.Харин америкчуудын хувьд хуульчийн мэргэжлийг ойшоохгүй байна. Био технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг тэд хамгийн аз жаргалтай гэж үзэж байна. Мэргэжлийн нэр төр, хамтран ажиллах соёл, албан тушаал дэвших төлөв, цалингийн түвшин, хамт олонтой харилцах харьцаа зэрэг олон шалгуурыг давсан тийм мэргэжилтнүүд л өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн азтай нь байна гэж санал асуулгад оролцогчдын ихэнх нь үзэж байна. “Хөдөлмөрийн аз жаргалын” рейтенгийг америкчууд хүмүүстэй ажилдаг менежер, сургуулийн багш, офисийн ажилтнууд, санхүүчид, нийгмийн ажилтнууд, эмч нар гэж дээрээс нь доош нь жагсаасан байна. Харин хамгийн сүүлчийн байранд Фемидын ажилтнууд орсон байна.  Сонирхолтой нь тус улсад хамгийн их дэлгэрсэн “шүдний эмч” мэргэжил “аз жаргалтай” жагсаалтын сүүлийг мушгисан байна. Америкчууд яагаад биотехнологчидыг илүүтэйд үзэж байгааг зохиолч, нийтлэлч, сэтгэл зүйч Сергей Ключников манай радиод өгсөн ярилцлагадаа тайлбарлахдаа «Нэгдүгээрт, Америк хавсрага шинжлэх ухааныг санхүүжүүлдэг юм. Харин биотехнолог бол шинжлэх ухаан, бизнес хоёрын уулзвар дээр оршиж байгаа юм.Хоёрдугаарт, энэ генийн өөрчлөлттэй бүтээгдхүүнүүд хүний эрүүл мэндэд маш хортой боловч арилжааны хувьд ихээхэн ашигтай юм. Гуравдугаарт, энэ ажил төмөртэй ноцолдох биш байгалтай ургамал амьтантай харьцах болохоор мэдээж хэрэг тааламжтай байж таараа. Сайн цалин, тэргүүний технологийг мэдрэх зэрэг дээр амьд байгал нэмэгдэж мэргэшлийн орчинг бий болгохоор аз жаргалыг мэдрэлгүй яахав дээ» гэлээ.Харин британчууд “аз жаргалтай” мэргэжлийг өөр шалгуураар сонгосон байна. Тэдний хувьд ажил дээрх аз жаргал гэдэг хамт ажиллагсадтайгаа найрсаг харьцаатай байх, дарга нарын талаас анхааралтай халамжтай байх зэрэг гэнэ. Англичуудын хувьд уран бүтээлч мэргэжил тэргүүн зэрэгт байгаа ба үсчин гоо сайханчын мэргэжлийг хамгийн аз жаргалтай мэргэжил гэж үзэж байгаа юм байна.

Гэрэл зураг