Бельгийн компаниуд оросын «Сколково» төсөлд хөрөнгө оруулахыг сонирхож байна гэж  тус орны удмын хунтайз Филипп  мэдэгдлээ. Тэрээр Орост  айлчилж буй улс орныхоо эдийн засгийн нөлөө бүхий төлөөлөгчдийг тэргүүлж байгаа бөгөөд «Сколково» сангийн ерөнхийлөгч Виктор Вексельбергтэй өнөөдөр уулзана. Мөн төсөл эдийн засгаа шинэтгэхэд чиглэгдсэн оросын бодлогын бэлэгдэл болсон гэж хунтайз үзэж байна. Бельгийн компаниуд шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хэд хэдэн салбар ялангуяа эм зүй, биологи, химийн салбарт чухал туршлага хуримтласныг Вексельберг өөрийн хариуд тэмдэглэжээ.