Японы осол гарсан «Фүкүшима-1» АЦС-ын операторч компани ялимгүй цацраг шингэсэн 11500 тонн усыг тэнгис далайд асгах төлөвлөгөөтэй байна. Станцын агуулахад илүү их бохирдсон ус хийх зайг бий болгохоор тэгсэн гэж «Токио электрик пауэр» компанийн төлөөлөгч хэллээ. Энэ нь ауюлгүй байдалд зайлшгүй чухал арга хэмжээ хэмээн засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано үзэж байна. Цацраг идэвхит ус ялангуяа 2 дахь реакторын турбины танхимууд ба 5-6 дахь реакторуудын агуулахуудад нөөцлөгдсөн байна. 3-р сарын 11-нд хүчтэй газар  хөдлөсний улмаас «Фүкүшима-1» АЦС-д осол гарав. Станцын зургаан реакторын дөрөв нь жагсаалтаас  гарсан учир нилээд их хэмжээний цацраг гадагшаа нэвтрэн гарчээ.