Энэ хавар Орос улсад албан ёсны сайн дурын галын алба бий болно. Ихэнх хөгжилтэй орнуудад ийм алба  хэдийнээс бий болжээ. Төрийн Думын төгсгөлийн хэлэлцүүлэгт  байгаа хуулийн төсөл нь оросын  сайн дурын галын  албаны уламжлалыг сэргээх юм. Ийм алба нь Орос улсад бүр хувьсгалаас өмнө үед байжээ.Хааны сайн дурын галын нийгэмлэгийг хааны гэр бүлийн гишүүд тэргүүлж байлаа.Галын багууд нь хоёр төрлийнх байсан бөгөөд,  “байнгын” гэдэг нь дуудлагаар газар  дээр нь очдог, “чөлөөт” /сайн дурынх/ гишүүд нь гал гарсан тохиолдолд  зөвхөн гал унтраах хөсгөө чирэн, хувингаа  авч очидог байсан аж. Галын сайн дурын эргүүлд  гарах нь ардуудын дунд нэр төртэй,  хүндэтгэлтэй , баатарлаг үйлсэд тооцогддог байв.2010 оны зун гарсан гал түймрийг унтраах ажилд сайн дурын байгууллагууд их хувь нэмрээ оруулсан юм. Өнгөрсөн жилийн 7,8 р саруудад гарсан гал түймэр нь  сайн дурын галын алба байгуулах шалтгаан болсон юм гэж Бүх Оросын  гал түймрийн сайн дурын нийгэмлэгийн тэргүүн Сергей Груздь үзэж  байна. Гал түймрийн үр дагавар алслагдсан нутгийн иргэдэд  илүү их хүнд тусдаг байна. Тэд мэргэжлийн галын хэсгээс харьцангуй хол оршидог учраас л тэр. Ийм суурин газрууд нь гал хамгаалах албагүй бөгөөд хол оршидог тул галын тусламж 20 гаруй минутын дараа ирдэг, иймээс байдал маш хүндэрсэн байдаг. Харин өнөөдөр ийм байдалд Оросын 30-40 мянган суурин газар байна. Одоо сайн дурын галын нийгэмлэгт 70 000 оросын иргэд нэгдээд  байна. Гэхдээ эдгээр хүмүүст албан ёсны статус үгүй, ийм болохоор бүрэн  эрх, багаж хэрэгсэл үгүй байна. Тэд гал унтраахын тулд ажлын байраа орхиж явах эрхгүй бөгөөд тэдэнд баатарлаг гавъяа байгуулсны нь төлөө ямар нэгэн материаллаг нөхөн олговор  олгох боломжгүй юм. Хуулийн төслийг хэлэлцэж баталсны дараа тэдэнд гал түймэр унтраахад нь амралт өгч, ажлаас нь материаллаг нөхөн олговор олгож, ОБЯ тэдэнд зориулан сургалт явуулж , хувцас, багаж хэрэгслээр хангаж байх юм. Сайн дурын гал сөнөөгчөөр ажилласных нь дараа ОБЯ тэднийг мэргэжилтнийхээ эгнээнд хүлээн авахад бэлэн байх аж. «Мэдээж хэрэг сайн дурын гал сөнөөгчдөд  материаллаг, эдийн засгийн болон нийгмийн хөшүүргүүдийг бодож олох нь зүйтэй юм. Энд алба хаах нь ирээдүйтэй  хэрэг. Эдгээр бүх нөхцлүүд байсан тохиолдолд Орос улсад сайн дурын галаас хамгаалах бүрэн чадавхитай алба бий болно нь гэх найдвар төрж байна. Харин хөдөөний оршин суугчид болон байгууллагуудын удирдлагууд галын аюултай  хэмнэлттэй, гэхдээ үр ашигтай тэмцэх боломжтой болох юм»  гэж Сергей Груздь хэллээ. Ийм маягийн схем нь Европын орнуудад хэрэгждэг байна. Жишээ нь: Францд 250 мянган гал сөнөөгчийн зөвхөн 50 мянга нь л мэргэжлийн, бусад нь сайн дурынхан байдаг аж. Томоохон хотуудад гал түймэртэй мэргэжлийнхэн тэмцдэг,  харин орон нутагт “гавшгай хүчин” болох сайн дурынхан тэмцдэг.Энэ ажлынхаа төлөө тэд цалин авдаг, үндсэн тэтгэмж дээр нь нэмэлт цалин олгодог байна. Испаний эрх баригчид сайн дурын гал сөнөөгчийн багийг 18-35 насны хүмүүсээр   бүрдүүлдэг аж. Тэд түймэр гарсан тохиолдолд нэн даруй  ослын газар хүрч ирэх ёстой байдаг.  Берлинд сайн дурынхан биедээ байнга дохиоллын хэрэгсэлтэй  явдаг.Шаардалагатай үед тэд шууд л ажлын байраа орхин явах эрхтэй аж. АНУ-д статистикийн тоо баримтаар  гал сөнөөгчдийн дөрөвний гурав нь сайн дурынхан байдаг байна. Тэд онцгой тохиолдолд гал сөнөөхөөр дуудагддаг юм. Жижиг хотуудын захиргаанд шаардлагатай үед мэргэжлийн бус энгийн хүмүүсийг цуглуулсан нь илүү их ашигтай байдаг гэнэ. Тэднийг хувцаслан, багаж хэрэгсэл олгож , сургалтанд хамруулах нь хямд тусах аж. Ингэхдээ АНУ-ын сайн дурын  гал сөнөөгч байх нь нэр хүндтэй: нийгэм тэднийг амь насаа байнга  эрсдэлд оруулдаг болохоор нь баатар хүмүүсээр үздэг.  Орос  улсын сайн дурын галын албыг нэр хүнд нь болон улсын  дэмжлэг  бэхжүүлж чадах нь дамжиггүй.