“Бритиш петролеум” /ВР/ нефтийн компани АНУ-ын зохион байгуулах байгууллагад хандаж Мексикийн буланд цооног өрөмдөх санал хүсэлт тавьсан тухай  “Нью-Йорк таймс” сонинд бичсэн байна. ВР компанийн тавцан дээр дэлбэрэлт болж тус бүс нутагт экологийн сүйрэл болсноос хойш нэг жил өнгөрөөгүй байхад энэ саналыг тавилаа. Тус компани урьд нь ашиглаж байсан гүний усны 10 тавцан дээрээ ажиллах сонирхолтой байна гэдгээ мэдэгджээ.  Тэгэхдээ нефть олборлох үеийн аюулгүй байдлын арга хэмжээг хатуу баримтлана гэж тус компани амлаж байгаа юм байна. Өнгөрсөн жилийн 4-р сард болсон ослоос болж 11 хүн амь насаа алдсан билээ. Мексикийн булангийн усанд 760 сая литр нефть асгарсан юм. Америкийн Луизиана, Алабама, Флорида мужуудын эргийн бүсүүд бусдаас илүү нэрвэгдсэн билээ.